Saturday, May 8, 2010

Тоотой холбоотой хvмvvсийн төөрөгдөл

Орон орны хvмvvс тооны талаар янз янзын бодолтой явдаг. Нэг хэсэг нь зарим тоог билэгшээж авч vздэггvй байхад нөгөө хэсэг нь орны хувьд өнөөх тоо нь тэдэнд аз авчирдаг байх жишээтэй."13"-ын тоо гай зовлон, аюул осол авчирдаг гэдэгт европчуудын 99 хувь нь итгэдэг гэсэн тоон vзvvлэлт гарсан байна. Ялангуяа аливаа сарын 13-ны өдөр баасан гараг таарвал бvр ч муу юм болно гэж боддог нь vнэхээр хачирхалтай. Хамгийн их анхаарал татсан зvйл бол дэлхийн олон оронд зочид буудлын байшин, давхар, өрөө тасалгааг энэхvv тоогоор дугаарлахаас зайлсхийх, алгасах, 13-ыг зөрvvлж "12а" гэсэн тоогоор орлуулдаг гэнэ. Тооны талаархи бас нэгэн баримт байх юм. Судалгаанаас vзэхэд сарын 13-ны өдрvvдэд нисэх онгоцоор vйлчлуvлэгчдийн дийлэнх нь Ази, Африк, лалынхан байдаг нь тогтоогдсон аж. Vнэхээр итгэмээргvй байгаа биз.
Улс орон бvрт айдас төрvvлсэн тоо бий. Хятад, Япончууд дөрвийн тоог азгvйтэл авчирдаг гэж vздэг. Дөрвийн тоо нь ханз vсгийн авиа зvйд тэдэнд яг "vхэл"-тэй адилхан сонсогддог байна. Харин есийн тоо Японоор "өвчин зовлон"-г санагдуулдаг гэнэ. Японы эмнэлгvvдэд дөрөв, есийн тоотой давхар бараг байдаггvй аж.

No comments:

Post a Comment