1757 онд Хаант Орос Улсын нийслэл Санкт-Петербургт И.Е.Репиний нэрэмжит урлагийн академи байгуулагдаж, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан олон уран бүтээлчдийг бэлтгэсэн.
1952 оноос энэ академид анхны Монгол зураач суралцаж төгссөнөөс хойш өдгөө 60 гаруй уран бүтээлч төрөөд байгаа юм.....
XX зууны дунд үеэс өнөөг хүртэлх манай улсын уран зураг, зураасан зураг, уран баримал, театр, киноны тайз чимэглэлийн урлаг, урлаг судлал зэрэг дүрслэх урлагийн төрөл бүрт И.Е.Репинйй академийг төгсөгчдийн бүтээсэн бүтээл, туурвил зонхилдог.
Тэдгээр төгсөгчид манай дүрслэх урлагт гарч ирсэн урлагийн шинэ чиглэлийн эхлэлийг тавилцаж, урлагийн санг өвөрмөц дорвитой бүтээлээрээ хөгжүүлж ирсэн түүхэн замналаа илэрхийлсэн үзэсгэлэнг МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээсэн байна.
Үзэсгэлэнд тус академийг төгссөн төрийн шагналт, ардын зураач Л.Гаваа, төрийн шагналт зураач До.Болд, Л.Ганхуяг, төрийн шагналт барималч Ц.Амгалан, урлагийн гавъяат зүтгэлтэн барималч А.Даваацэрэн, В.Пүрэвсүх, уран зураач С.Дондог зэрэг уран бүтээлчийн 50 гаруй бүтээл дэлгэжээ. Монголын урлаг соёлын хөгжил цэцэглэлтийн алтан үед туурвисан дүрслэх урлагийн алдартай бүтээлүүд, ард түмний бахдал болсон уран сайхны кино, жүжгийн тайз чимэглэл, нийслэл хот, орон нутагт босгосон хөшөө, цогцолборын загваруудыг бүтээсэн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн ирэх сарын 6 хүртэл үзэгчдийн хүртээл болох аж.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment