Monday, May 24, 2010
Цалинг 15 хувиар эс нэмвэл замчид ажил хаялт зарлана
Эмнэлгийн ажилчид болон багш нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг төрийн эрх баригчдаас шаардаж, хэрвээ энэхүү тэмцэл нь үр дүнгүй байвал ажил хаялт хүртэл зарлахаар мэдэгдээд буй. Гэтэл дээрх асуудал шийдэгдээгүй байтал Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Энэ салбарт ажиллагсдын цалин амьдрал ахуйд нь хүрэлцээгүй байна. Тиймээс цалинг 15 хувиар нэмэх шаардлагатай байна” хэмээн өнөөдөр мэдээллээ. Тэдний зүгээс УБТЗ-ын дарга В.Отгондэмбэрэлд ирэх сарын 1-ний дотор ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх, ОХУ-ын мэргэжилтнүүдийн цалин, ахуй хангамжийн талаар нууц байдалд байгаа гэрээ хэлэлцээрүүдийг төмөр замчдад ил болгох зэрэг дөрвөн заалт бүхий шаардлагыг хүргүүлжээ. Тус үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдийн ярьж буйгаар “Монгол улсын хэмжээнд өгч байгаа цалин ахуй хангамжаараа дээгүүр жагсаалтанд орж байсан төмөр зам сүүлийн үед ажилчдаа банкны өр зээлийн барьцаанд оруулаад удаж байна. Энэ уршгаар төмөр замчид зээлээс зээлийн хооронд арайхийн амьдарч байна” гэлээ. Тухайлбал, Улаанбаатар дахь Татах хэсгийн нийт 1131 ажилчдын 62 хувь, Вагон депогийн 1400 ажилчдын 62 хувь, Дохиолол холбооны ажилчдын хоёрдугаар ангийн 214 хүний 88 хувь нь банкинд цалингийн зээлтэй байгаа аж. Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус шаардлагын хариуг удирдлагын зүгээс энэ сарын 23-ны дотор өгөхгүй бол хуулийн хүрээнд тэмцэл хийж, ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа энэ үеэр мэдэгдлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment