Monday, May 24, 2010

Нийтийн тээвэрт аттестатчилал хийгдэнэ

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 15-наас аттестатчилал явуулахаар болжээ. Энэ шалгалт нь хууль дүрэм, стандартын дагуу нийт 36 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд нийтийн тээврийн автобусаар байнга үйлчлүүлдэг зорчигч иргэдийн санал хүсэлтийг сонсож үнэлгээндээ тусгах юм байна...

Италийн уран барилгыг Улаанбаатарт сүндэрлүүлнэ

Өчигдөр Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Итали-Монголын Бизнес зөвлөлийн гүйцэтгэх захирал Армандо Бранкиниг хүлээн авч уулзлаа.
Тэд Италийн уран барилгын туршлагаас судлах, монгол мэргэжилтнүүдийг Италид бэлтгэх, түүнчлэн Милан хотын захиргаатай тохиролцвол мэргэжилтэн урьж ажиллуулах талаар ярилцлаа. Мөн эдийн засгийн чиглэлээр төдийгүй, соёл урлаг, түүний дотроос театрын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа ч дурьдсан байна....

Америкт сурахад баян байх албагүй

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцах хүсэлтэй оюутнууд олон байдаг. Харь нутагт сурч, амьдрахад хэлний бэрхшээлээс эхлээд халаасны мөнгө, ажлын байр, тухайн улс орны ёс заншил гээд олон талын мэдээлэл хэрэг болдог.

Тиймээс энэ удаа АНУ, БНХАУ, Шведэд суралцах суралдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Хятадад сурахад элсэлтийн шалгалт өгөхгүй байж болно.....

Өлгийгөөс Улаанбаатар хүртэл дөрвөн цаг давхих юмсан

Солонгост нийтийн тээврийнхэн нь яг л манай микрочид шиг уралдан,чиглэлээ зарлаж орилдог байсан гэдэг. Гэхдээ зуун жилийн өмнө. Тэд хоёр жилийн дотор энэ асуудлыг цэгцлэх зорилт тавьж хорин жилийн дараа амжилт олсон түүхтэй. Хангүг нөхдийн хувьд биднээс ялгаатай нь яг манайхтай төстэй хүнд нүсэр, Юрийн галавын үеийнх шиг нийтийн тээврийн үйлчилгээгээ цэгцэлж, энэ салбараа шинэчилж чадсан явдал юм. Нью-Йорк, Сөүл, Токио, Берлин гээд дэлхийн том хотуудын "цусны эргэлт" нь сайн дэд бүтэц, тэр дотроо нийтийн тээврийн үйлчилгээ болон ухаалаг, бодож шийдсэн авто замын сүлжээндээ байдаг. Өөрөөр хэлбэл, хотын амьдралын цохилох зүрх нь нийтийн тээвэр билээ.....

Харшил гэж юу вэ?

Харшил буюу аллегри гэсэн нэр томьёог Австрийн хүүхдийн эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos-өөр, ergon үйлчлэх гэсэн хоёр үгнээс бүтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбод байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм......

40 насанд амьдрал эхэлдэг

Загвар өмсөгч Наоми Кэмпбелл ирэх сарын 22-нд 40 нас хүрнэ. Оросын тэрбумтан Владислав Доронин хонгортоо зориулан нэлээд хэдэн сая ногооныг төсөвлөөд байгаа тухай ойрын эх сурвалж нь "Нью Йорк Пост" сонинд мэдээлсэн байна. Францын үдэшлэг нь тансаг идээ ундаа, супер одууд, улстөрийн томчууд гээд дутуу зүйлгүй болох аж. Тавдугаар сарын 19-30-нд төрсөн өдрийн баярт Лазурын эрэгт хийх тансаг дэлхийн кино урлагийн томчууд бараг бүгд Каннын фестивальд оролцохоор Францад цуглах тул тэд нэг сумаар хоёр туулай буудах нь......

Шоколад зүрхэнд тустай

Герман мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар, өдөр бүр бага хэмжээний шоколад идэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нь 40 хувь бууруулдаг болохыг тогтоожээ.

Хүний хэрэглээний хүнс тэжээл судлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ судалгаандаа 19300 хүнийг хамруулан найман жил гаруй амьдралынх нь хэв маягийг судалсан байна....