Friday, May 7, 2010
Манай улсын нийт хүн амын 30 хувь нь таргалалттай байна
Сүүлийн үед дэлхий нийтийн эрүүл мэндийн байгууллагуудын анхаарлын төвд таргалалтын асуудал байх болсон. Манай улсад ч таргалалт нэлээд гарах болжээ. Монголын хүн амын 30 гаруй хувь нь таргалалттай байна. Манай улсад сүүлийн 10 гаруй жилийн туршид таргалалт эрчимтэй нэмэгдэж дунд насныхны дунд илүү мэдрэгдэх болжээ. Таргалалт ихсэх нь зүрх судасны өвчлөл, даралт ихдэх, цус харвах, чихрийн шижингийн 2-р хэлбэрийн өвчлөл, аливаа нэгэн хавдрын суурь болдог байна. Бид алс холын Америк хүмүүсийг таргалалт ихтэй гэж ярьдаг ч 20 жилийн дараа монголчуудын дунд таргалалт дээд цэгтээ хүрэх магадлалтай байна. Таргалалт, илүүдэл жингээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчийн заавраар хооллох хэрэгтэй. Учиргүй хоолоо сойх нь эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ер нь Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 1.7 тэрбум гаруй хүн илүүдэл жин, таргалалттай байна. Энэ нь хоол тэжээлийн хомсдолд орж байгаа 900 орчим сая хүнээс хоёр дахин их байга юм. Тэгэхээр таргалалтын эсрэг хүн бүр дор бүрнээ анхаарах хэрэгтэй болж байгаа юм.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment