Saturday, May 8, 2010

Хvний ухамсар тархинаас хамааралгvйгээр оршдог

Шинжлэх ухаан удаан хугацаанд хvлээн зөвшөөрөхийг хvсээгvй vнэний нэг нь vхлийн дараах амьдрал. Хvсээгvйдээ ч биш, тайлбарлаж чадахгvйдээ хvлээн зөвшөөрдөггvй байсан гэж хэлж ч бас болно. Гэхдээ vхээд боссон хvмvvсийн мэдэрсэн, ярьсан хөдөлбөргvй баримттай сэтгэгдлvvдийг судалж ямар нэг байдлаар тайлбарлах шаардлага нэлээд эртнээс бий болсон юм. Энэ нь Near-death Exsperlences буюу vхлийн өмнөх байдал хэмээх vзэгдэл. Ийм байдалд ороод эргэж ирсэн хvмvvс ихэвчлэн нэг л зvйл ярьдаг, Хонгилын vзvvрт нvд сохлом гэрэл харагдаж, бие жингvйдэж, өнгөрсөн амьдрал нь нvдний өмнvvр жирэлзэн өнгөрч, тайван амгалан байдал нөмрөн авна. Зарим нь энэ хонгилоор ниссэн гэнэ, зарим нь өөрийгөө хөндлөнгөөс харсан гэнэ.

Vvний учрыг тайлахаар олон ч эрдэмтэн толгойгоо гашилгаж, нэг нь нөгөөгөө vгvйсгэсэн, эсвэл бататгасан олон ч таамаг дэвшvvлсэн. Ихэнх эрдэмтэд энэ vзэгдлийг психофизиологийн учир шалтгаантай гэж vздэг. Хvчилтөрөгч дутагдсаны улмаас эсvvд vхжиж, тархинд физиологийн өөрчлөлт орсноос болж байна гэж нэг нь тайлбарлана. Зарим нь vхлээс айсан айдастай холбоно. Есөн шидийн эм тарпаны нөлөө гэсэн энгийн тайлбар хийх нэгэн ч бий. Энэ vзэгдэл чухам аль эгшинд эхэлдэг талаар ч санал зөрөлддөг. Гэтэл хувь тохиол vvнд санамсаргvй байдлаар хариу єгчээ. Голландын нэгэн эмнэлэгт ухаангvй өвчтөн авчрав. Хиймэл амьсгаа, зvрхний иллэгийн аль нь ч vр дvнгээ єгсєнгvй. Зvрхний бичлэгийн аппаратнаа ногоон зураас татагдаж, євчтєний тархи ажиллагаагvй болов. Эмч нар аманд нь тусгай гуурс зуулгаж интубац хийх боллоо. Євчтєний хиймэл шvднvvд саад болоод байхаар нь сугалан авч тvрдэг ширээн дээр тавилаа.

Бvтэн хагас цагийн дараа євчтєний биеийн байдал дээрдэж, даралт нь хэвийн болов. Долоо хоногийн дараа мєнєєх євчтєн маань хиймэл шvдээ эмч нараас нэхтэл тvvнийг нь хаана тавьснаа хэн ч санасангvй. Гэтэл євчтєн єєрєє хаанаас эрвэл зохихыг хэлж єглєє. Эмч нар тvvнийг vхлийн савраас салгахаар vзэлцэж байх зуур мань эр энэ бvхнийг хєндлєнгєєс нэгд нэггvй ажиглаж байсан болж таарлаа. Өрөөний байдал, эмч нарын vйлдэл, өөрөө vхлээс хэрхэн айж байснаа, мєн амьд гэдгээ тэдэнд мэдэгдэх гэж хэр чадлаараа оролдоод амжилт олоогvй тухайгаа тэр дэлгэрэнгvй ярилаа.

Vvнээс vvдэн хvний махан бие бол оюун санаа, ухамсар оршдог цорын ганц газар биш, хvний ухамсар нь тархинаас хамааралгvй гэж vздэг сургаал номлолууд vнэн болохыг хvлээн зєвшєєрч эхэлжээ. Америкийн судлаач Гэр Шварц vvнийг нотлохын тулд шинжлэх ухааны хэвшмэл аргазvйгээс татгалзахаар зоригложээ. Тэрээр Аризоны их сургуулийн хvний энергийн лабораторид цуврал туршилт явуулж vзээд "Хvн бол яг л од эрхэс мэт гэрэл цацруулж байдаг. Нvдэнд vл vзэгдэх энэ гэрэл нь хvнийг нас барах vед Сансар руу явж оддог. Тэгэхээр хvний энерги, мэдээлэл, ухамсар нь мянга мянган жилийн ємнє алсын алсад мєхсєн од эрхсийн сvvлчийн агшиндаа цацруулсан гэрэл бидэн рvv ирдгийн нэгэн адил" гэсэн дvгнэлт хийжээ.

No comments:

Post a Comment