Дондог багшийг єглєє гэрээсээ гарахад авгай нь:
-Миний євгєн, ээ дээ, биеэ бариарай гэж дахин дахин захиж байлаа. Тvvний мэдлэгтэй сайн багш болохыг бvгд хvлээн зєвшєєрдєг хэдий ч сvvлийн арван жилд хорин сургууль дамжчихаад байгаа хvн. Золигийн шалгалтаас болж л сургуулийн хаалгыг тас савчихдаг зуршлаа єнєєдєр цэглэхээр шийдэв. ”Алийн болгон амьтанд адлуулж явахав. Энэ сургуульдаа цаашдаа суурьшиж ажиллая” гэж Дондогт бодогдлоо.
Шалгалт эхлэхэд Дондог ”биеэ л барих юм шvv” гэж єєртєє дахин дахин шивнэж байлаа. Хамгийн тvрvvнд гал Гэрэлээ гэх, сурлагаар ч, урлагаар ч галтай охин инээмсэглэсээр босож ирлээ.
-Билет арван гурав, Шvvх хурлыг хойшлуулах... гэж эхлээд овоо дуржигнах аядсанаа мэддэг орос хэл дуусав бололтой таг боллоо. Нэмэлт асуултад хариулж чадсангvй. Ангидаа толгой цохидог сурлагатайг нь бодоод Гэрэлээд зуун оноо тавих ёстой боловч хуруу нь хєдєлж єгєх биш. Шvдээ чихартал зууж, хуруугаа нужигнатал хvчилж байгаад 95 ”А” гэж тавилаа. Гэрэлээгийн нvд томрон гайхаж байснаа царай нь хувьсгээд хаалга саван гарав. Тvvний араас сурлага урлагт биш ам хэлэнд галтай Сувдаа босож байна.
-Хичээл ярихгvй шууд дvнгээ авна гээд толгойгоо хаяллаа.
-Юу...? гэх зуур Дондогийн гар чичирч, шvд шажигнан зуурч ирсэн боловч биеэ хvчлэн барилаа.
-За яагаад тэр билээ? гэж асуулаа. Сувдаа хэнэг ч vгvй толгойгоо хаялсаар жалир жалирхийлгэн бохь зажилж байх агаад,
-Ном авсан хvvхдvvдэд шууд ”ная бий” тавьдаг юм ш дээ гэж хэлээд бохио тасхийлгэн дуугаргав. Тэр ємнє энэ хичээлийг зааж байсан Ганаа багшийн номыг дєрвєн мянгаар авсан юм санж. Сувдаагийн сурлагын дэвтэрт 80 ”В” тавьж байхуйд гарын арван хуруу нь гадаа гудамжинд яваа хvнд дуулдахаар нужигнан дуугарч байснаар барахгvй гарын vсэг зурахад дэвтрийн цаас ширхийн урагдлаа.
Дондогт ”єнєєдрийн шалгалтыг яагаад ч давшгvй нь” гэх бодол зурсхийв. Дотроо буцалж буй уур хорслыг нуун оюутнуудын ємнє тєв царай гаргахыг хичээлээ. Хартал Баатар босоод тvvн рvv алхаж явна. “Энэ одоо яаж халаадаг бол!” гэхээс дотор арзганалаа.
-За, Баата-а-р! Нээрээ бэлэн гэж vv? гэж асуувал, Баатар нэрэндээ хэтэрхий жижигдсэн бор хvv ємнєєс зориг муутай харлаа. Оюутнууд ”яах нь вэ?” гэсэн байртай хаалганы завсраар шагайж, чих тавин чагнаж, бие биенээ нударч байгааг Дондог багш зєнгєєрєє мэдэрч байв. ”Хоёрдугаар дамжаанд дєнгєж арван гурван оюутан vлдсэн. Хvvхэд унагааж хэрхэвч болохгvй” гэх захирлын vг чихэнд шуугина. Юу ч мэдэхгvй, мулгуугийн цаад мулгуу, оюуны хомсдолыг унагаад єгєх юмсан гэх аазгай дотор загатнуулж байсан ч тэр яаж ч чадахгvйгээ мэдэж байлаа!
-Эрх зvй гэж.., зvйг хэлнэ... гээд Баатар таг боллоо.
-Ямар зvйг хэлнэ гэнэ ээ?
-Нєгєє юу яадаг.., юм оёдог зvv..! Билет сугалаад асуултаа бичиж суусан гурван оюутан тvсхийтэл инээсэн бол Дондог дэмий л санаа алдлаа. Баатарын сурлагын дэвтэрт 60 ”D” гэсэн дvн тавьж байхдаа гар чичирч байсан ч итгэмээргvй тайвширчихсан байлаа. Тэгтэл єнєєх чинь нvдээ бvлтийлгэчихсэн,
-Багш аа, би ном худалдаж авсан шvv дээ гэж байна.
-Юу..? гэвэл,
-Бас баяраар танд бэлэг авахад тал мєнгий нь би гаргасан..! гэх нь тэр. Дондог єєрийн мэдэлгvй,
-Гар зайл! Муу оюуны хомсдол! хэмээн чарлачихсан байлаа. Дараа нь бас нэг гай нь таталдсан амьтан хvрч ирж 0 ”F” дvн тавиулаад гартал тvvнтэй зєрєн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээ дагуулан харайн орж ирлээ.
-Нэг хvvхэд унагана гэдэг чинь, сургууль дєрвєн зуун мянган тєгрєгєєр хохирно гэсэн vг шvv дээ, Дондо-о-г гэж байна. Эрхлэгч захирлын vгэн дээр хошуу нэмж,
-Гэрэлээ ”єєр сургуульд шилжинэ” гэж уйлж над дээр ирсэн. Манай шилдэг оюутныг ингэх гэж байх уу?.. гэснээ уруул нь ємєлзлєє.
Дондог сургуулийн хаалгыг тасхийтэл саван хаалаа. Уур нь орой болтол гарсангvй. Vдэш авгай нь тvvний дуртай цэцгэн буузыг хийн аргадаж, ”Монголд хуулийн дээд сургууль мундсан биш, єєр нэгэнд нь орчихно шvv дээ” гэж тайвшруулж байлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment