Орчин vеийн амьдралын хэм хэмнэл төрөл бvрийн хэрэгцээ ,шаардлагуудын дунд эргэлдэж байна. Гэр орон,ажил төрөл,найз нөхөд ,хамаатан садан, ажил төрлийн харилцаа,холбоо,мөнгө төгрөг,өр зээлийн асуудал,гэмт хэрэг зэргээс өгсvvлээд гэр бvл,эцэг эх болох,хайр дурлал бvтэлгvйтэх,хайртай хvнээсээ хагацах гээд ээдрээтэй ,сэтгэл санааны хувьд дарамт бэрхшээлтэй олон хvчин зvйлс бухимдал стресс vvсэхэд нөлөөлж байна.Хэрэв танд :
• Өдрийн ихэнх цагт ядарсан мэдрэмж төрж,идэвхигvй байх
• Нойр алдах,хоолны дуршил муудах,
• Архи тамхийг хэтрvvлэн хэрэглэх зуршилтай болох ,
• Аливаад анхаарлаа төвлөрvvлэхэд төвөгтэй болох ,шийдвэр гаргахад хvндрэлтэй байх
• Цөхөрч,бухимдах, чадал баргадах мэт санагдах
• Бэлгийн харилцаанд идэвхигvй болох гэх мэт асуудал
Тохиолдсон бол бухимдлаа даван туулах зориг тэвчээр гаргах хэрэгтэй болжээ. Vvний тулд найз нөхөд ,хамт олноосоо тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Тvр зуур сэтгэл тvгших,бухимдах,мартах нь хэвийн боловч эдгээр мэдрэмжvvд нь байнга тогтвортой илрээд байвал бусадтай ойлголцоход бэрхшээлтэй болох тул эмнэлэг,мэргэжлийн байгууллагад хандаж тусламж зөвлөгөө авах хэргэтэй.
Бухимдлыг багасгах зарим аргууд
• Шалтгааныг нь олж илрvvлэх
• Бусадтай илэн далангvй ярилцаж чаддаг байх
• Тусламж дэмжлэг авахаас татгалзахгvй байх
• Дуртай зvйлээ хийх,хичээллэх /найз нөхөдтэйгээ уулзаж ярилцах,ном сонин унших ,кино жvжиг vзэх,бvжиглэх,хөгжим сонсох гэх мэт /
• Идэвхитэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment