Монгол орны нэн , ховордсон амьтдад мазаалай буюу говийн баавгай ордог. Энэ амьтан эдvгээ
15-20 тоотойгоор 3-4 бvл vvсгэн амьдарч байна. Нэг зvйлийн амьтан ийм цєєн тоогоор орших нь цус ойртох, улмаар генийн хувьд устахад хvрдэг аж. Мазаалай нь манай орны уугуул амьтан бєгєєд зєвхєн Алтайн євєр говьд vлджээ. Одоогоор мазаалайн тархац нутгийг 2.1 сая га гэж тооцдог хэдий ч идээшсэн нутгийн гол цєм нь Сэгс Цагаан богд орчимд Цохиотын худаг, Хєх тємєртийн нуруунд Єлзий билгэх булаг, Шар хулстын нуруунд Шар хулс, Цагаан бургас, Цагаан тохой, Хєшєєтийн баян бурдуvд, Атас уулын орчимд Богц цагаан дэрс, Баруун тооройн булаг юм.Баавгайн энэ євєрмєц зvйлийн гарал vvслийн тухай судлаачид маргаантай таамаглал дэвшvvлдэг. Оросын академич В.Е.Соколов тэргvvтэй эрдэмтэд мазаалай Тєв Азийн унаган амьтан бєгєєд бие даасан зvйл гэж vздэг бол АНУ-ын судлаач Ж.Б.Шаллер нар Гималайн баавгай Тэнгэр уулаар дамжин Монголын говийн уулсад тархан

нутагшсан гэсэн таамаглалыг дэвшvvлсэн. Бие гvйцсэн мазаалайн хоншоороос сvvлний уг хvртлээ 190-210 см, сэрвээний єндєр 90 см, хумс болон соёоны урт гурван см бол жин нь 110-120 кгорчим байдаг.
Мазаалай хул шаргал болон цайвар бор зvстэй, хурэн баавгайг бодвол бие жижиг, шалмаг, хурдан хєдєлгєєнтэй, хараа хурц, чих сонор амьтан. Єнєєдєр мазаалайн удмын сан сэргэхгvй байдалд орж, залуу бодгалиуд нь цус ойртсон, дархлаа суларсан, бие даан хоол, тэжээлээ олж идэх чадваргvй болоод байгаа аж. Тэдний гол дайсан нь Алтайн євєр говийн экосистемийн доройтол. Ус, идэш тэжээлийн хомсдолд хvргэх ган гачиг, ургамлын нємрєгийн доройтол, биологийн тєрєл зvйлийн бууралт зэрэг нь мазаалайн оршин амьдрах нєхцєлийг vлэмж хvндрvvлдэг. Тийм учраас Говийн их дархан газар тэжээл тавих замаар энэ асуудлыг зохицуулж буй. Дэлхийн єєр хаана ч байхгvй энэ амьтныг хамгаалах, тоо толгойг нь єсгєх найдвартай арга хэрэгжихгvй байна.
No comments:
Post a Comment