Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн төрсөн өдрийг тохиолдуулан Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас жил бүр уламжлал болгон явуулдаг "Би эх орны цэрэг" яруу найргийн наадам саяхан болж өндөрлөлөө.
Уг наадамд 20 гаруй яруу найрагч оролцож, гурван шаттайгаар цэрэг, эх орны сэдэвтэй "шүлгэн хүлгүүдээ" уралдуулсан.
Дүн гарахад МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Х.Лхасүрэн "Би монгол цэрэг" шүлгээрээ түрүүлж, Янжинлхам бурхны хөрөг, өргөмжлөл, 200 мянган төгрөг хүртсэн бол II, III байрт ЗХ-ний 325 дугаар ангийн ахмад Н.Цэдэв, "Завхан" телевизийн сэтгүүлч Н.Норжмоо нар орж өргөмжлөл, 150-100 мянган төгрөгийн бай хүртлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment