Харин бөөр өвдсөн үед хэрэглэж болохгүй. Ханиад томуу, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг амьсгалын замын өвчний үед цөцгийн тос юм уу гахайн тостой хольж цээжин биеийг арчихаас гадна сармисаар утахад өвчнийг хүндрүүлэхгүй эдгээх болно.
Утахдаа буцалсан халуун усанд 3-4 ширхэг сармисын хумсыг няцлан хийж уураар нь утна. Цусны даралт ихтэй, судасны хана нь хатуурсан хүн өдөрт 2-3 хумсыг идэхэд судас өргөсч толгой өвдөх нь намдана. Мөн толгой эргэх, нойр хулжих нь багасдаг.
Өдөрт сармисны 1-2 хумсыг хүлхэх маягтай идвэл амны хөндий дэх элдэв өвчин үүсгэгч нян үхэж, амны хөндий ариутгадаг. Харин хэтрүүлэн хэрэглэвэл ходоод хорсож өвдөнө. Хүүхдэд харшлах ямар нэгэн өвчингүй бол 2-3 насанд нь сармис идэж сургахад гэмгүй.
Сармисанд В, С, Д витаминаас гадна гэдэсний үйл ажиллагааг сайжруулах эрдэс бодис байдаг. Хоолонд сармис хийхдээ хоолоо гүйцэд болсны нь дараа сармисаа жижиглэж хийнэ.

No comments:
Post a Comment