Романтик орчин бvрдvvлж, vдэшлэг, зоогийг чимдэг лаа эрvvл мэндэд хортойг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Ихэнх лаа параффин хэмээх лав агуулдаг бөгөөд тэрхvv бодис нь удаан шатвал харшил, багтраа өвчнөөс гадна бvх төрлийн хорт хавдар vvсгэж мэдэх гэнэ. Параффины хор хэр их байх нь лааг хэчнээн удаан, ямар орчинд асаахаас шалтгаалдаг байна. Судалгааг хийсэн Хойд Коралиний их сургуулийн эрдэмтэн Амид Хамидийн хэлснээр лааны хор уршиг богино хугацаанд илрэхгvй бөгөөд байнга лаа ашигладаг хvмvvст уг судалгааны дvн илvv хамаатай.
Гэхдээ ургамал ногооны харшилгvй атлаа гэрт юмуу ажилдаа байхдаа найтааж, хоолой нь өвддөг хvмvvс нь зарим хvний нэрлэдэгчлэн тоосны харшил бус параффины харшилтай байж магадгvй гэнэ. Лаа их асаах нь параффины сєрєг нєлєєг ихэсгээд зогсохгvй өрөөний агаарыг бохирдуулдаг байна. Тиймээс лаа асаахдаа цонх, хаалгаа нээж мєн лааны тавиураа єндєрлєг газарт тавихыг судлаачид зєвлєжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment