Израилийн агаарын цэргийн хүчин өчигдөр Газын зурваст пуужингийн цохилт өгчээ. Энэ үеэр дөрвөн энгийн иргэн шархадсан хэмээн Палестины засаг захиргаа мэдээлсэн байна.
Харин Израилийн армийн командлал энэхүү цохилтын гол бай нь Израилийн газар нутагт цохилт өгөхөд ашигладаг "Кассам" пуужинг бэлтгэдэг цех байсан гэжээ. Үүний хариуд Израилийн пуужингууд хоосон барилгыг оносон бөгөөд ойролцоо явж байсан энгийн иргэд үүнд өртсөн хэмээн Палестины засаг захиргааны төлөөлөгч мэдээллээ.
Даваа гаригт Газын зурвасын төв хэсгийн Киссуфим дахь шалган нэвтрүүлэх пост дээр Израилийн армийнхан болон палестинчуудын хооронд буудалцаан болсон. Мөн энэ өдөр Газын зурвасын хилийн зааг дээр сэжигтэй палестинчуудыг мөрдөж явсан Израилийн армийн хоёр бүлэг харанхуйд бие биен рүүгээ гал нээсний улмаас нэг израиль цэрэг амиа алдсан байна.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment