Saturday, May 8, 2010

Ярианы хэлийг хэрхэн, яаж сурах вэ?

Дэлхийн хvмvvс 2976 тєрлийн хэлээр ярьдаг аж. Зарим хэлээр тэрбум хvн ярьдаг байхад зарим хэлээр хэдэн арваадхан хvн ярьж байна. Хятад хэлээр хамгийн олон хvн ярьдаг бол англиар 450, Энэтхэгийн хинди урду хэлээр 160, мєн 200 орчим сая хvн орос хэлээр ярьж, бичиж буй. Тухайлбал, Оросын Коли хойг дээр амьдардаг сами ястан хэмээх 1700 гаруйхан хvн єєрийн хэл, бичигтэй аж. Тэгвэл орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг. Хэл сурахдаа эхлээд vндсэн хэлийг, дараа нь тєрєлх хэлээ судлах хэрэгтэйг судлаачид хэлдэг. Гадаад хэл сурах явцыг судлагч, шинжээч Т Ауэрбахын єгvvлснээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд франц, англи хэлийг тус бvр нэг жил зарцуулж сурсан бол зарим хэлийг хэдхэн хоногт сурчээ.

Тэрбээр шинэ хэл сурахаар бэлдэх бvртээ уг хэлээр гарсан янз бvрийн номын орчуулгыг олж авдаг байна. Хэл сурахад авъяас хэрэггvй. Хэлний онцгой авъяас гэж байдаг ч тvvнийг хvндэтгэж vзэх хэрэгтэй гэнэ. Гэхдээ хэлний авъяас бол цєєн хvнд заяадаг онцгой зvйл биш юм. Аль болох залуу насанд сурах л хэрэгтэй. Тэгвэл амжилт олно. Тиймээс та:

* Хамгийн гол нь зvрхшээх хэрэггvй. Ямар ч атугай єєрийн санаа бодлыг тухайн хэлээрээ илэрхийлэхийг хичээгээд байвал тэр хэлээ сурдаг гэж олон эрдэмтэн санал нэгтэй баталдаг.
* Туйлын сониуч, самбаатай бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ юм асууж, тэр хэлийг мэддэг хvмvvстэй илvv их харилц.
* Хєгжим сонсож сонсголоо сайжруул. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн гол хvчин зvйл юм.

Сvvлийн vед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, багш нэг зvйлийг зааж нэрийг нь хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба vvнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мєн хурдавчилсан арга ихэд дэлгэрсэн. Энэ нь хэл зvй, бvтэц зэргийг судлах шаардлагагvй. Харин ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л, яриад л байх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, ярианы хэллэгvvдэд голлон анхаарна. Мєн хэл шинжээч нар гайхалтай зvй тогтлыг нээжээ. Энэ нь хамгийн олон тааралддаг 100 vг бичгийн хэлний 20 хувийг нєхдєг, 1500-2000 мянган vг 85 хувийг бvрдvvлдэг, харин vлдсэн хэдэн арван мянган vгний аль нэгтэй тааралдах боломж 15 хувиас хэтэрдэггvй гэдгийг тогтоожээ.

Ярианы хэлийг яаж сурах вэ? Амжилт нь уншсан зvйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хvн цагт ямар ч хэлний 100 vг цээжилж чадахыг Болгарын мэргэжилтнvvд баталсан. Ярианы хэлэнд vгийн давтамж бичгийн хэлнээс илvv их байдаг бєгєєд эхний 1000 vг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна.

Ингээд Болгарын мэргэжилтнvvд хурдавчлан сургах аргыг санал болгожээ. Мєн Оросын эрдэмтэд хурдавчлан сургах євєрмєц сонин арга зохиосон нь, гипермнез буюу vлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хvнийг тэр хэлнийх нь орчинд оруулж, сэтгэхvйд нь нєлєєлєх замаар чєлєєтэй яриулах арга аж. Ингэхэд хvн хэдийгээр алдаж, буруу хазгай ярьж байсан ч тєд удалгvй тухайн хэлээрээ ярьж эхэлдэг гэнэ.

Ийнхvv уламжлалт аргаар гурван сараас илvv хугацаа зарж байж сурах чадварыг гурван долоо хоногт эзэмшvvлж болдог байна. Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 vг, тухайн хэлний хэл зvйг сурахад л хангалттай гэж хэл шинжээчид зєвлєж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд газрын уруу явж байгаа юм шиг єєрєє аяндаа болно.

No comments:

Post a Comment