Ирэх сарын 17-19-ний өдөр Английн Лондон хотноо "Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт" болно. Уулзалтад манай улсын Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга Д.Цэрэнсамбуу оролцож салбарын хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулах аж.
Мөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто", "Айвенхоу майнз" компанийн төлөөлөгчид Монголын уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавих гэнэ.
Дөрөв дэх жилдээ зохиогдож буй уг уулзалт дэлхийн уул уурхайд Хятадын эзлэх байр суурь, хайгуулын хөрөнгө оруулалтын хэтийн төлөв, хууль эрх зүйн хөгжлийн асуудлын хүрээнд болох юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment