Өчигдөр Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Итали-Монголын Бизнес зөвлөлийн гүйцэтгэх захирал Армандо Бранкиниг хүлээн авч уулзлаа.
Тэд Италийн уран барилгын туршлагаас судлах, монгол мэргэжилтнүүдийг Италид бэлтгэх, түүнчлэн Милан хотын захиргаатай тохиролцвол мэргэжилтэн урьж ажиллуулах талаар ярилцлаа. Мөн эдийн засгийн чиглэлээр төдийгүй, соёл урлаг, түүний дотроос театрын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа ч дурьдсан байна....
.
Түүнчлэн Улаанбаатар хот зүгээр л нэг байшин босгоод байхгүй, Италийн уран барилгын хэв загвараас нэвтрүүлэх талаар хоёр тал санал солилцжээ. Улаанбаатар, Милан хотуудын хамтын ажиллагаа өргөжиж байгаагийн илрэл болгож Монгол балетчины тухай хоёр ангит баримтат кино хийжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment