Saturday, May 8, 2010

Санах ой

Америк, Канадын хэсэг эрдэмтдийн багийнхан хvний тархины санах ойтой холбоотой нэгэн шинэлэг нээлт хийсэн байна.Тэд хvний санах ой гэдэг бол тархинд байх CREB гэх уурагтай холбоотой гэж vзсэн байна. Нэг ёсондоо CREB нь хvний санах ойн чухал эс гэсэн vг юм. Эрдэмтэд хvний ямар нэгэн зvйлийг тогтоох vйлдэл бол ухамсарт vйлдэл биш гэж vзсэн байна. Тодруулбал CREB уураг хvний тархинд хэр их хэмжээгээр байна, тэр хэрээр хvний ой тогтоолт өндөр байх аж. Эрдэмтэд хvн бvрийн тархин дахь CREB уургийн хэмжээг тогтоож туршилт хийхэд vнэхээр энэхvv уургийн хэмжээ их байх тусмаа тухайн хvний аливааг тогтоох, эргэж санах ой нь өндөр байсан бөгөөд харин уургийн хэмжээ бага бол эсрэг vр дvн vзvvлжээ.

No comments:

Post a Comment