1 - Таны утасны дугаар ямар нэгэн шинэ ажил эхлэхэд хувийн давуу байдлаа тогтоох, идэвхтэй, бие даасан, хэнээс ч хамааралгvй байхад таатай нєлєє vзvvлдэг.
2 - энэ дугаар нь ажил тєрлийн болон бусад ямар ч тєрлийн харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зэргээр таны бvхий л ажилд нийцсэн сайн дугаар
3 - худалдаа наймаа, аялал жуулчлал, шоу бизнестэй холбоотой ажил эрхлэгчид болон сэтгvvлчид, рекламны салбарт ажиллагсад, жvжигчид, зураачдад туйлын сайн зохицсон дугаар.
4 - ямар ч шинэ ажлыг эхлvvлэхэд таньд ажил хэрэгч чанар, хєдєлмєрлєх эрч хvчийг бий болоход нєлєєлєх тааламжтай дугаар.
5 - бvх тєрлийн харилцаа холбоог тодорхойлогч нэн ялангуяа хайр дурлалын асуудалд туслах сайн дугаар.
6 - ямар ч асуудлууд, ялангуяа гэр бvл, ойр дотныхонтой холбоотой хvндрэл, бэрхшээлvvдийг шийдэх, хэн нэгнээс тусламж дэмжлэг авахад тусалдаг
7 - уулзалт зохион байгуулах, бизнес санхvvгийн урт хугацааны гэрээ хийх зэрэгт таагvй нєлєє vзvvлдэг. Харин гvн ухаан, бясалгал, оюуны хєдєлмєр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тааламжтай дугаар.
8 - санхvv бизнесийн хvрээний холбоо харилцаа тогтоох, худалдаа наймаа хийх, эд хєрєнгєє арвижуулах, нэр хvндээ єсгєх, бэхжvvлэх, цэгцтэй бодож тунгаахад сайн нєлєє vзvvлж амжилт дагуулагч дугаар.
9 - энэ дугаар ямар нэгэн асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах, бусдыг ойлгож дэмжих, єргєн хvрээтэй мэдлэг хуримтлуулах, єєрийгєє боловсруулж хєгжvvлэхэд зохимжтой энергийг агуулдаг.
Утасны дугаарын сонголтын хамгийн сонирхолтой хувилбар нь єєр єєр тоо оролцсон буюу тоо давхардаагvй дугаар /350624 эсвэл 98102345/ юм. Ийм дугаарыг эзэмшигч нь амжилт, хєгжил дэвшлийг алхам тутамдаа мэдрэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь утсаар харилцах vед таны дугаар харилцагчийн утасны дугаарын муу энергийг хааж, эзнээ хамгаалж байдаг аж.

No comments:
Post a Comment