Monday, May 24, 2010

Шинэ томуугийн тайлангаа гаргана

Дэлхий нийтээр томуугийн А/H1N1 вирүсийн цар дэгдэлтэд хэрхэн арга хэмжээ авсан болон үүнтэй холбогдуулан юуг сурах хэрэгтэй гэдгийг тусгасан тайлан гаргах ажлаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ирэх сараас эхэлнэ гэж НҮБ-ын харъяа тус байгууллагын томуугийн мэргэжилтэн Кеижи Фукуда мэдэгджээ....


"Шинэ томуугийн дэгдэлтээс бид ямар сургамж авсан болон дэлхийн нийтээр энэ өвчинтэй тэмцэхэд юу шаардлагатай, өвчинтэй тэмцэхэд хэрхэн бэлтгэх, ирээдүйд нүүр тулах томуугийн үед ямар арга хэмжээ авах зэргийг энэ тайлангаар тодорхойлно" гэж Фукуда Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Тайлангийн эхний хурал дөрөвдүгээр сарын 12-14-нд болох аж. ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Маргарет Чен тайлангийн анхан шатны дүгнэлтийг тавдугаар сард болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн үеэр танилцуулж, 2011 он гэхэд тайланг эцсийн байдлаар бэлэн болгох юм. Энэ тайлангийн үр дүн нь ДЭМБ-ын хувьд чухал заавар болно гэж Фукуда хэлсэн байна.

А/H1N1 вирүс 2009 оны дөрөвдүгээр сард Мексик, Америкаас анх илэрч, улмаар дэлхийн 213 онд тархан наад зах нь 16931 хүний амьд хүрсэн болохыг өнгөрсөн долоо хоногт гаргасан ДЭМБ-ын тайланд дурджээ. Энэ өвчний дэгдэлт одоогоор Зүүн өмнөд Ази, Баруун Африк, Америкийн халуун уур амьсгалтай бүс нутагт идэвхтэй байгаа юм. Харин бусад бүс нутагт өвчний дэгдэлт харьцангуй буурчээ.

No comments:

Post a Comment