Saturday, May 8, 2010

Vхлийг зогсоож байна

Монголын эртний уран зохиолын гурван оргилын нэг "Жангар"-ын туужид Vхэлгvй мөнх vргэлж 25 насны дvрээр байдаг Бурхан Бумбын орон гэж гардаг. Хvн төрөлхтөн мөнхийн насыг хvсэн тэмvvлж, vлгэр домогт хvvрнэсээр иржээ. Шим ертөнцийн тvмэн бодис янз бvрийн настай. Энэ дотроос хvний нас харьцангуй цөөхөнд орно. Хvний насны хязгаарыг эрдэмтэд 120, 150, зарим нь 200-300 гэж vздэг аж. Австралийн аварга томэвкалип модны нас 8-10,000 жил байхад бидний мэдэх яргуй хэдхэн хоног насалдаг. Яст мэлхий, далайн матар 200-300 жил амьдарч байхад завгийн бор эрвээхэй 20-иод хонох жишээтэй. Энэ мэтээр орчлон хорвоо бодис бvхэнд янз бvрийн нас заяажээ. Япон жолооч Масар Сайтад ийм явдал тохиолджээ. Тэр хөлдvv бvтээгдэхvvн зөөдөг хөлдөөгчтэй автомашин жолооддог байв. Нэг удаа Сайто зорьсон газраа ирчихээд ачаагаа автал машиныхаа хөлдөөгчид тvр амарч сэрvvцэхээр шийджээ. Хугацаа өнгөрсөөр л. Нэг хvн жолоочгvй машин байхыг анзаараад хөлдөөгчийг нь онгойлготол жолооч нь аль хэдийнэ хөлдчихсөн байж. 10 хэмийг хөлдөөгч зааж байж. Эмч нар хэдэн цаг хөдөлмөрлөснөөр тvvнийг сэргээв. Эмч нарын тайлбарласнаар Сайто эхлээд хуурай мєс хайлахад ялгаран гарсан хийнд хордож, дараа нь хөлдөж эхэлжээ. Жолоочийн амийг аварсан явдал гайхмаар боловч байх л зvйл юм.

Юу гэвэл, машины битvv хөлдөөгч бvхээгийн агаарт хуурай мөс хайлахад ялгаран гарч байсан учир нуvрсхvчлийн хийн агуулга нэмэгдсэн, харин амьсгалж байсан тэр бvх хугацаандаа жолооч хvчилтөрөгчийг хэрэглэж байсан тул тvvний агуулга буурсан байсан vе билээ. Ийм нєхцєлд бие махбод нь гэм зэмгvй, урт хугацаанд гvн хєлдєх чадвартай байдаг аж. Энэ vед биеийн халуун нэмэх 5-7 хэм хvртэл буурч болох бөгөөд улмаар зvрхний ажиллагаа зогсож амьсгаа хураан ерөнхийдөө клиник vхэлд ордог. Гэвч агаарын хэвийн нөхцөлд оруулаад эмнэлгийн практикт тодорхой болсон сэхээх аргыг хэрэглэвэл амьдралыг эргvvлэн заяаж болно. Тэгэхлээр vхлийг хойшлуулж болох нь ээ. Хvний бvрэн vхэл, амьдрал хоёрын хооронд клиник vхэл хэмээн нэрлэсэн завсар байдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ vед зvрхний ажиллагаа, цусны эргэлт зогсож, амьсгалахгvй болсон байдаг. Гэсэн ч тvvнийг амьдруулж болно. Хvнээс хамгийн сэргээх боломжгvй эрхтэн нь уураг тархи. Зvрх 10-аад цагийн дараа сэргэж чаддаг байна.

1902 онд Оросын эрдэмтэн Д.Кулябко 20 цагийн өмнө уушгины vрэвслээр нас барсан хvvхдийн зvрхийг амьдруулжээ. Норвеги оронд таван настай хvv усанд живснийг 40 минутын дараа усчид олж гаргажээ. Хоёр хоног ухаангvй байгаад нvдээ нээхдээ нөгөө хvv "Миний нvдний шил хаана байна?" гэж асуужээ. Клиник vхлийн байдалд бараг цаг болсон боловч тvvний тархины vйл ажиллагаа өөрчлөгдөөгvй байсан хэрэг. Болгарт "нөгөө ертөнцөөс" буцаж ирсэн ер бусын явдал тохиолджээ. Софи хотын нэг эмнэлэгт залуухан сувилагч эмнэлгийн багаж хэрэгслийг буцалгахаар сандарч байхдаа болгоомжгvйгээр нэг гараараа ариутгуур, нєгєє гараараа ус дамжуулах хоолойн цоргонд хvрээтхэж. Ингээд богино холбоо болж, єндэр хvчдэлийн гvйдэлд нэрвэгдсэнээр тэр дороо vхеэн байна. Бvсгvйг зохиомол амьсгалаар амьсгалуулж, зvрхэн тушаа нь иллэг хийж, дарж суллаж байв. Цаг 20 минутын дараа сая л нэг зvрх амилж эхэлсэн боловч зvрхний булчин жигд агшихын оронд чичирч байжээ. Гэвч уйгагvй ажилласнаар "талийгаач" эхнийхээ амьегааг авав. Эрхтнvvдийн хоорондын vйлчлэл алдагдсан байснаа сэргээд* ирж. Хамгийн сонин явдал цаашдаа л болох нь тэр.

Эмэгтэйн уураг тархины эс хvчилтөрөгчийн тэжээлээс 15 минут таслагдсан учраас л ухаан санаа нь яах бол гэдэгг эмч нар сэтгэл зовниж байв. Бvхий л хугацааны турш зохиомлоор амьсгалуулж байсан болохоор клиник vхэл vргэлжилж л байх ёстой байж. Хэдий тиим боловч чухам ямар янзаар сэргэх бол? Дээд мэдрэлийн системийн vйл ажиллагаа хэвээр байж чадах болов уу? Тав дахь өдрөө тэр ухаан орлоо. Дахин хэд хонотол ярьж эхэлжээ. Яасан гэж санана. Төрөлх болгараар биш, оросоор ярих нь тэр. "Что со мной случилось?...Сейчас я уже чуветвую себя хорошо" гэж тодхон хэлжээ. (Юу болчих нь энэ вэ? Одоо бие минь сайн байна). Сонирхолтой явдал шvv. Тэр бvсгvй дунд сургуульд байхдаа орос хэл vзэж байжээ. Уураг тархины нь гадаргад лав нуугдаж байсан тэр мэдлэг нь сэргэсэн бололтой. Хэдэн өдөр өнгөрөөд сайхан бvсгvй болгараар ярьж эхлэв. Эхлээд сонсгол нь, дараа нь хараа оржээ. Ер нь эдгэрэлт удаашралтай явагджээ. Тэр бичиж чадаж байсан атлаа уншиж чадахгvй байлаа. Vсэг танихгvй болчихсон байж.

Энэ жишээ нь хvний бие махбодын ер бусын тэсвэр хатуужил, эсэргvvцэх чадварыг өгvvлж байна. Балар эртний хvмvvс 30 жилээс илvv насалдаггvй байсныг агуйгаас олдсон хvмvvсийн яснаас эрдэмтэд олж тогтоожээ. Өнгөрсөн зууны эрдэмтдийн бvтээлд хvн нэг бус зуун жил амьдрах чадвартай гэж бичсэн нь бий. Зарим нь 600, бvр 1000 жил амьдарч чадна гэжээ. Энэ ч библийн домгийн шинжтэй хэтрvvлэг биз. Манай гараг дээрх урт настны тоо зөндөө бий. Мажорын Петр гэгч эр 185 жил насалсан бөгөөд vр удам нь 200 гаруй хvн байсан гэдэг. Хvн ер нь 150-160 жил амьдарч чадах ёстой гэж өдгөө цагт эрдэмтэд vзэж байна. Хэрвээ тарвага, баавгай ичдэг шиг хvнийг жил бvр тэгж өвөлжvvлээд байвал 1400 жил амьдрах юм шvу дээ гэж нэгэн судлагч эрдэмтэн хошигнон бичсэн нь сонин. Ямар ч гэсэн эрvvл байж, урт наслах, өөрт буй боломжоо ашиглаж, зөв жолоодвоос хvн гэдэг тийм ч амархан эрлэгийн хаалга татчих амьтан биш бололтой.

No comments:

Post a Comment