Хvн бvрийн хэрэглээ болсон гap утаснаас богино мэдээ бичих ажил тун удахгvй хэрэгцээнээс гарах нь. Гар утас анх гарахдаа дэлхийн аль ч улс оронд ярианы єртєг нь
богино мэдээ дэмжуулах vйлчилгээнээсээ хавьгvй vнэтэй байсан. Тиймээс хєгшин, залуу гэлтгvй эл vйлчилгээг єргєн ашигласаар ирсэн. Харин єнєє vед ярианы єртєг илvv боломжийн болсон ч богино мэдээ ашигладаг хvний хэрэгцээ буурахгvй хэвээр байгаа. Сандарч, тэвдсэн мессэж бичих боломжгvй vед богино мэдээг эрхэмлэгчдэд зориулсан шинэ vйлчилгээг зохион бvтээгчид бvтээжээ. Єєрєєр хэлбэл, богино мэдээ бичихэд хурууны шаардлага vгvй болж. Ердєє л бичих зvйлээ гар утсандаа шивнэхэд хангалттай гэнэ. Эзнийхээ дуу хоолойг таньсан ухаалаг гар утас хэлсэн vгийг нь санах ойндоо буулган бичиж илгээхэд бэлэн болгох юм байна. Мєн эзнийхээ хэлснээр илгээх дугаарт нь ч явуулах чадвартай гэнэ. Америкийн "Clemson University" их сургуулийн инженерvvд богино мэдээг шууд сонсоод бичдэг гар утасны Bluetooth- тєхєєрємжийг жолоочдод туслах зорилгоор бvтээсэн аж.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment