Saturday, May 8, 2010

Хvний оюун ухааныг хэрхэн ангилдаг вэ?

Даяарчлагдан байгаа дэлхий ертөнцөд хvн төрөлхтний мэдэх хийгээд vл мэдэх олон зvйл бий. Юмс бvхэн өөрийн мөн чанар, учир шалтгаантай оршдог. IQ өндөртэй гэж ямар хvнийг хэлдэг юм бол. Энэ талаар хамтдаа сонирхоё.

1.IQ-lntelligence quotient. Танин мэдэхvйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орны томоохон компаниуд боловсон хvчнээ IQ-г нь шалгаж авдаг байна. Тухайлбал: Дэлхийн программ хангамжийн салбарт тэргvvлэгч Microsoft корпорацид ажиллах хvсэлтэй програмист 120-оос дээш IQ-тэй байх шаардлагатай аж. АНУ болон тэргvvлэх єндєр хөгжилтэй орнуудын сургуулиудад элсэх vндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн /SAT, GRE/ босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Эрдэмтдийн судалгааны vр дvнд хvн төрөлхтний 0,4 хувь нь 70-аас доош буюу оюун ухааны хомсдолтой гарчээ. Харин 99,2 хувь нь оюуны чадварын хувьд ерөнхийдєє ижил байдгийг тогтоожээ.

2. DQ-development quotient. Өөрийн бие бялдарын онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хєгжvvлэн, зорьсон зорилгодоо хvрч амжилт гаргах чадварын иттэлцvvр нь DQ юм. Энэ чадвар нь єндєр хєгжсєн хvн єєрийн чадварыг зєв vнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа, урлаг, спортын амжилт DQ-ээр дамжин илэрдэг.

3.CQ-creative quotient.
Бvтээлч чадварын итгэлцvvр нь өөрийн бvтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бvтээх чадвараа байнга дээшлvvлэх чадварыг харуулдаг. Зохион бvтээгчид, шинийг эрэлхийлэгчид бvгд л багаасаа CQ єндєртэй байжээ. Хvний хамгийн их бvтээлч сэтгэлгээтэй vе нь хvvхэд нас. Иймд та хvvхдийнхээ бvтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхvvлэн дэмжиж, хөгжvvлэх хэрэгтэй.

4.BQ-bonding quotient. Энэ бол эцэг эх, vр хvvхдийн дотно харьцааны vзvvлэлт. Ялангуяа, 0-7 насны хvvхэдтэй эцэг эхчvvд BQ єндєртэй байх хэрэгтэй ЮМ. ИЙМ эцэг эхчvvд єєрийн vр хvvхдэдээ онцгой халамж тавьж, хvvхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ єндєртэй хvvхэд єєртєє итгэлтэй, сэтгэл хангалуун байх болно. Эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь єсч, хvvхдийн сэтгэл санаа тайван болсноор гадаад ертєнцийг улам сонирхож IQ нэмэгддэг байна. Улмаар гэр бvлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ єснє.

5.EQ-emotional quotient. Сэтгэл хєдлєл, харилцааны чадварын итгэлцvvр болдог. Зах эээлийн нийгэм нь хvний бvх талын хєгжил, ялангуяа харилцах урлагийг ихээхэн vнэлдгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь єєрийн болон бусдын сэтгэлийн хєдєлгөөнийг ойлгох, сэтгэл хєдлєлєє зохистой илэрхийлэх, єєрийгєє урамшуулах, тэвчээртэй байх, vргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хvн өөрийн сэтгэлийн дотоод хөдлөлд автахгvй, биеэ барих чадвар эзэмшсэн байдаг. Тэд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж чаддаг.

6.AQ-adversity quotient.
Бэрхшээлийг даван туулах шаргуу зvтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг итгэлцvvр нь AQ. AQ муутай хvн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг. Харин өндөр AQ-тэй хvмvvс ямар ч хvнд нөхцөлийг сэтгэлийн хатаар давж, лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжvvлэхэд хамгийн их анхаардаг юм.

7.SQ-spiritual quotient буюу оюун санааны хvч чадлын итгэлцvvр нь биеэ дайчилж, зорьсондоо хvрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулна. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхvйн чадвар юм.

8. MQ-moral quotient. Нийгэмд хvн өөрийгөө зохицуулан, vйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар юм. MQ өндөртэй хvн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.

9.NQ-net quotient. Мэдээллийн сvлжээнд ажиллах чадварыг илэрхийлдэг. NQ бол орчин vєд моодонд орж байгаа нэр томъёо бөгөөд залуу vеийг боловсруулах практик загвар юм. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар, мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хvvхдэд эзэмшvvлдэг.

10.FQ-flnancial quotient. Энэ нь хөрөнгө мөнгийг оновчтой захиран зарцуулах чадварыг илтгэх итгэлцvvр. Өндөр хөгжилтэй орныхон хvvхдийнхээ FQ-г дээшлvvлэхийн тулд ирээдvйн саятнуудын клубт хичээллvvлж, Монопол буюу саятан тоглоомыг багаас нь тоглуулдаг. Ингэснээр хvvхдийнхээ чадварыг багаас нь тандан мэдэж, сонирхлыг нь дагуулан системтэй хөгжvvлснээр онцгой амжилтанд хvрэх замыг нь нээдэг.

No comments:

Post a Comment