Monday, May 24, 2010
Нийтийн тээвэрт аттестатчилал хийгдэнэ
Италийн уран барилгыг Улаанбаатарт сүндэрлүүлнэ
Тэд Италийн уран барилгын туршлагаас судлах, монгол мэргэжилтнүүдийг Италид бэлтгэх, түүнчлэн Милан хотын захиргаатай тохиролцвол мэргэжилтэн урьж ажиллуулах талаар ярилцлаа. Мөн эдийн засгийн чиглэлээр төдийгүй, соёл урлаг, түүний дотроос театрын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа ч дурьдсан байна....
Америкт сурахад баян байх албагүй
Тиймээс энэ удаа АНУ, БНХАУ, Шведэд суралцах суралдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Хятадад сурахад элсэлтийн шалгалт өгөхгүй байж болно.....
Өлгийгөөс Улаанбаатар хүртэл дөрвөн цаг давхих юмсан
Харшил гэж юу вэ?
40 насанд амьдрал эхэлдэг
Шоколад зүрхэнд тустай
Хүний хэрэглээний хүнс тэжээл судлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ судалгаандаа 19300 хүнийг хамруулан найман жил гаруй амьдралынх нь хэв маягийг судалсан байна....
Шоколад зүрхэнд тустай
Хүний хэрэглээний хүнс тэжээл судлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ судалгаандаа 19300 хүнийг хамруулан найман жил гаруй амьдралынх нь хэв маягийг судалсан байна. Судалгаагаар өдөрт дунджаар 7,5 грамм шоколад иддэг хүмүүсийн цусны даралт бага байсан бөгөөд шоколад иддэггүй хүнтэй харьцуулахад зүрхний шигдээс зэрэг зүрхтэй холбоотой өвчин тусах эрсдэл 39 хувь бага байдгийг тогтоожээ. Какао дахь флаванол гэдэг бодис зүрх болон цусны даралтад эерэгээр нөлөөлдөг учир шоколад ийм үр дүн үзүүлдэг гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна. Тиймээс хар шоколад илүү их какаотой учир илүү үр дүн өгнө гэж хэлжээ.
Судалгаагаар мөн шоколад иддэггүй 10 мянган хүнээс 219 нь зүрхний өвчин тусдаг болохыг тогтоожээ. Хүн өдөрт дор хаяж 7,5 грамм шоколад идвэл 219 гэсэн тоо 85-аар буурч болох юм гэж Герман мэргэжилтнүүд зөвлөсөн байна.
Хүнд зуу наслах боломж бий
Орчин үеийн шинжлэх ухаан хүний амьдрах хугацааны дээд боломжийг 140 нас хүртэл гэж үздэг. Зарим газар оронд ийм настай хүмүүс амьдарч байсан тухай мэдээлэл бий. Хүмүүс биологийн энэ боломжоо бүрэн ашиглах нөхцөл бололцоо хүн бүрт харилцан адилгүй байдагтай уялдаж наслалт харилцан адилгүй байдаг. Урт наслах нөхцөл маш олон талтай. Үүнд зуурдын олон шалтгаанаас (өвчин, осол, гэмтэл, дайн дажны аллага гэх мэт) зайлсхийх нь тэр бүр хувь хүнээс хамаарахгүй ч наслалтанд нөлөөлдөг. Гэвч хувь хүн өөрийн эрүүл мэндэд ухамсартайгаар хандаж чадвал наслах насаа уртасгаж болох өргөн боломж байгааг орчин үеийн анагаах ухаанд тогтоогоод байна.....
Медалиа хазаад шүдээ хугалжээ
"Гэрэл зурагчид намайг медалиа хазахыг гуйсан. Тэдний хүсэлтийг биелүүлэх гээд үүдэн шүдний үзүүр хэсгээ эмтэлчихсэн" гэж Германы тамирчин Дэвид Моеллер ярьжээ.
Тэрбээр шүдээ хугалахдаа юу ч мэдрээгүй ч тамирчин эр гэрэл зурагт сайхан гарахын тулд шүдний эмчид ханджээ. Канадын Ванкувер хотод болж буй 2010 оны өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 28-нд дуусах билээ.
Хакүхо 30 настайдаа зодог тайлна
Тэрбээр "Хэзээ нэгэн цагт дохёноос бууна гэдгээ үргэлж бодож явдаг. Миний хувьд 30 нас хүрээд зодог тайлах бодолтой байдаг юм. Урт удаан насламаар байна" гэж хэлсэн нь хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулав.
Мөн үлдсэн хугацаанд жилийн зургаан барилдааны гуравт нь түрүүлэх зорилготой байгаа гэдгийг ч сэтгүүлчдэд дуулгажээ. Түүний хэлснээр дор хаяж мэргэжлийн сүмогийн дэвжээнээс 27 түрүүтэй буух бодолтой байгаа
Монголын уул уурхайг дэлхийд "дэлгэнэ"
Мөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто", "Айвенхоу майнз" компанийн төлөөлөгчид Монголын уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавих гэнэ.
Дөрөв дэх жилдээ зохиогдож буй уг уулзалт дэлхийн уул уурхайд Хятадын эзлэх байр суурь, хайгуулын хөрөнгө оруулалтын хэтийн төлөв, хууль эрх зүйн хөгжлийн асуудлын хүрээнд болох юм байна.
“Эрдэнэт”-чүүд төдийгүй Монголчуудын хувьд түүхэн үйл явдал
Сайн ном үнэтэй бус мөнхөд хоцрогдохгүй хэрэглээ байх учиртай
Уран зургийн түүхэн замналын баатрууд бүтээлээ дэлгэлээ
1952 оноос энэ академид анхны Монгол зураач суралцаж төгссөнөөс хойш өдгөө 60 гаруй уран бүтээлч төрөөд байгаа юм.....
Яруу найргийн уралдаанд Х.Лхасүрэн түрүүллээ
Уг наадамд 20 гаруй яруу найрагч оролцож, гурван шаттайгаар цэрэг, эх орны сэдэвтэй "шүлгэн хүлгүүдээ" уралдуулсан.
Дүн гарахад МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Х.Лхасүрэн "Би монгол цэрэг" шүлгээрээ түрүүлж, Янжинлхам бурхны хөрөг, өргөмжлөл, 200 мянган төгрөг хүртсэн бол II, III байрт ЗХ-ний 325 дугаар ангийн ахмад Н.Цэдэв, "Завхан" телевизийн сэтгүүлч Н.Норжмоо нар орж өргөмжлөл, 150-100 мянган төгрөгийн бай хүртлээ.
Хөтлөгчгүй тоглолт болно
“Муза” цомыг алтаар бүржээ
Жил бүрийн “Гэгээн муза” наадмын цомыг ДУДС-ийн багш, оюутнууд хамтран урладаг. Харин Гранпри хүртсэн уран бүтээлийн багийг таван сая төгрөгөөр шагнах аж.
Zara-ийн үүсэл түүх
Шинэ томуугийн тайлангаа гаргана
Оросын флотын байрлах хугацааг сунгажээ
Ногоон дэлхий бизнес боллоо
Израиль Газын зурваст пуужингийн цохилт өглөө
Харин Израилийн армийн командлал энэхүү цохилтын гол бай нь Израилийн газар нутагт цохилт өгөхөд ашигладаг "Кассам" пуужинг бэлтгэдэг цех байсан гэжээ. Үүний хариуд Израилийн пуужингууд хоосон барилгыг оносон бөгөөд ойролцоо явж байсан энгийн иргэд үүнд өртсөн хэмээн Палестины засаг захиргааны төлөөлөгч мэдээллээ.
Даваа гаригт Газын зурвасын төв хэсгийн Киссуфим дахь шалган нэвтрүүлэх пост дээр Израилийн армийнхан болон палестинчуудын хооронд буудалцаан болсон. Мөн энэ өдөр Газын зурвасын хилийн зааг дээр сэжигтэй палестинчуудыг мөрдөж явсан Израилийн армийн хоёр бүлэг харанхуйд бие биен рүүгээ гал нээсний улмаас нэг израиль цэрэг амиа алдсан байна.
Үхсэн заан олон хүнийг өлсгөлөнгөөс аврав
Энэ тухай мэдээ тун ч хурдан тарж, хагас цагийн дараа гэхэд ойр орчмын тосгодын оршин суугчид зургаан тонн амтат махыг хуваахаар цугларсан байна. Заазуур, сүх, хутгаар зэвсэглэсэн олон хүн хоёр цагийн дотор ердөө л араг ясыг нь үлдээжээ. Гэхдээ хэрчим мах олж авахын тулд багагүй хүч гаргах хэрэгтэй болсон байна. Сулхан нэгэнд нь хошуу, чих зэргээс л багахан хэсэг олджээ. Орой нь олз хайгчид ясыг нь авахаар эргэн иржээ. Машин, дугуйнд ачих нь ачиж, зарим нь уутанд хийн чирч явсаар өглөө гэхэд үхсэн заанаас ердөө л газарт шингэсэн цусны толбо үлджээ. Тосгодуудад хүнстэй болсны баяр гурав хоног үргэлжилсэн гэнэ.
АНУ-ын долларын түүхээс
Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна.....
Гүржид 900 тонн шар айраг асгарчээ
"Үйлдвэрийн шинэчлэл өнөө, маргаашгүй дуусах байлаа. 24 торхоо байрлуулаад шар айргaaр дүүргэчихсэн байсан юм. Хамгийн сүүлчийн торхийг байрлуулаад бэхлэх гэсэн боловч хүчтэй салхины улмаас чадаагүй. Тэр торх унахдаа араасаа 18-ыг татаж унагасан. Тэднийг унаж эхлэхэд ажилтнууд маань тэндээс гарч амжсан" хэмээн Топадзе ярьжээ.
Газарт асгарсан 900 тонн шар айраг 1.5 сая лари буюу ойролцоогоор 900 мянган ам.долларын үнэ хүрнэ. Уг компани ослын улмаас нийтдээ 1.8 сая ам.долларын хохирол амсжээ.
Оросын тэрбумтаны тоо хоёр дахин нэмэгджээ
Харин Оросын чинээлэг хүмүүсийн нийт хөрөнгө хоёр дахин өсч, 297 тэрбум доллар хүрчээ. Оросын тэрбумтнуудын жагсаалтыг хамгийн анх 2004 онд “Форбс” сэтгүүл гаргажээ. Тус улсын баячуудыг жагсаалтыг мэдээж хэрэгт Михаил Ходоровский, Роман Абрамович нар тэргүүлдэг байна. “2009 оны үзүүлэлт 2006 оны үзүүлэлттэй ойролцоо гарсан. Гурван жилийн өмнө тэрбумтнуудын тоо 60 байсан. Энэ нь шинээр гаргасан жагсаалтын үзүүлэлттэй бараг ижил тоо” гэж “Форбс” сэтгүүл мэдэгджээ.
2008 оны жагсаалтад Орос баячууд 10 тэрбум хүрэхгүй долларын хөрөнгөтэй байсан бөгөөд эдийн засгийн хямрал ихээхэн нөлөөлсөн байжээ. Тус оны жагсаалтыг тэргүүнд бичигдсэн Михаил Прохоров 9,5 тэрбум долларын хөрөнгөтэй байв. Харин 2009 оны жагсаалтын тэргүүлэгч, Оросын ган боловсруулдаг “НЛМК” компанийн гол хувьцаа эзэмшигч Владимир Лисин 15,8 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Хоёрдугаарт “Онексим” группын Ерөнхийлөгч Михаил Прохоров 13,4 тэрбум доллар, гуравдугаарт “Альфа” группын Михаил Фридман 12,7 тэрбум доллароор бичигджээ. Михаил Фридман одоо тус улсын хамгийн баяны хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.
2009 онд Владимир Потанин, Виктор Рашников, Олег Дерипаска, Михаил Фридман, Владимир Евтушенко, Алексей Мордашев, Алишер Усманов нар хөрөнгөө арвижуулсан байна. 2010 оны Оросын тэрбумтнуудын жагсаалтыг 2008 онтой харьцуулахад шинээр 11 хүн орж иржээ.
“Форбс” сэтгүүлийн мэдээлснээр, долларын хөрөнгөтэй тэрбумтнуудын тоо дэлхийн даяар өсч байгаа бөгөөд 1000 гаруй хүнээр нэмэгдсэн байна. Түүнчлэн дэлхийн хамгийн баяны хүнээр мексик гаралтай Карлос Слим тодорч, Билл Гейтсийн халааг авчээ. Карлос Слимийн хөрөнгө 53,5 тэрбум доллар аж. Харин дэлхийн хамгийн баян хүний хоёрдугаарт Билл Гейтс 53 тэрбум доллароор бичигдэн түүний араас Уоррен Буффет 47 тэрбум доллароор оржээ.
Дэлхийн хамгийн баян 10 хүний нийт хөрөнгө нэг жилийн дотор 342 тэрбум доллар болж өссөн байна. Харин жилийн өмнө энэ үзүүлэлт 254 тэрбум доллар байжээ. Өссөн үзүүлэлтийг тооцвол, хамгийн баян 10 хүний нэг нь хөрөнгөө жилд дунджаар 3,5 тэрбум доллароор өсгөсөн гэсэн үг юм
Торнадо хар салхи дэгдэж 10 хүн амиа алдлаа
Миссисипи мужийн иргэн Рандольф хэлэхдээ "Торнадо миний хоёр хүүхдийн аминд хүрлээ. Надад үнэхээр хэцүү байна. Уг нь цаг агаарын мэдээнд салхины хурд 23 м/сек гэсэн боловч энэ нь Торнадо үүсгэх хэмжээний гэж бодоогүй" хэмээжээ, Тус мужийн амбан захирагч Хейли Барбур хэлэхдээ "Ийм зүйл тохиолдсонд харамсаж байна.
Телевизийн цаг агаарын мэдээнд ямар нэгэн асуудал байхгүй болов уу. Харин цаг агаарын урьдчилан тандах төв хүчтэй хар салхи дэгдэхгүй гэх мэдээлэл өгсөн" хэмээсэн аж.
Шинжээчдийн таамаглалаар цаг агаарын урьдчилан тандах төвийн төхөөрөмжид алдаа гарсан байж болзошгүй. Түүнээс болж хүчтэй салхи дэгдэнэ гэсэн мэдээлэл иргэдэд хүрээгүй байх магадлалтай аж. Энэ удаагийн Торнадо хар салхины өмнө иргэдэд цаг тухай бүрт нь салхины хурдыг мэдээлж байсан юм.
Урд хөршөөс үхэр, гахайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хоригложээ
Цалинг 15 хувиар эс нэмвэл замчид ажил хаялт зарлана
Friday, May 21, 2010
Хамгийн том мод
Титаник"-ийн эцсийн зорчигчийн чандрыг далайд цацжээ
Алдарт "Титаник" хөлгийн сүүлчийн зорчигчийн чандрыг уржигдар Их Британийн өмнөд эрэг, Саутхемптон боомтод далайд цацжээ.
Элизабет Глэдис Дин энэ оны тавдугаар сард 97 настайдаа нас барсан аж. "Титаник" живж байхад тэрээр ердөө л есөн сартай байсан бөгөөд хөлгийн хамгийн бяцхан зорчигч байжээ. Элизабетийн аав нь тамхины мухлаг нээх зорилготой гэр бүлээрээ Америкийн Канзас хотыг зорьсон аж. Онгоц живэхэд аав нь нас барж, тэрээр ээж болон ахын хамт аврагдан бүх амьдралаа Саутхемптонд өнгөрүүлжээ.
Амьдралын сүүлийн жилүүдэд тэрээр ядруухан амьдарч, байрныхаа сарын төлбөр 3000 фунт төлөхийн тулд эд хогшлоо ч зарсан байна. Гэхдээ түүнд "Титаник" киноны одод Леонардо ди Каприо, Кейт Уинслет нар тусалдаг байжээ.
Энэхүү Саутхемптон хотоос 1912 оны дөрөвдүгээр сард "Титаник" эхний болоод сүүлчийн аялалдаа гарч байсан.
Saturday, May 8, 2010
Бухимдлаа тайлж сур
• Өдрийн ихэнх цагт ядарсан мэдрэмж төрж,идэвхигvй байх
• Нойр алдах,хоолны дуршил муудах,
• Архи тамхийг хэтрvvлэн хэрэглэх зуршилтай болох ,
• Аливаад анхаарлаа төвлөрvvлэхэд төвөгтэй болох ,шийдвэр гаргахад хvндрэлтэй байх
• Цөхөрч,бухимдах, чадал баргадах мэт санагдах
• Бэлгийн харилцаанд идэвхигvй болох гэх мэт асуудал
Тохиолдсон бол бухимдлаа даван туулах зориг тэвчээр гаргах хэрэгтэй болжээ. Vvний тулд найз нөхөд ,хамт олноосоо тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Тvр зуур сэтгэл тvгших,бухимдах,мартах нь хэвийн боловч эдгээр мэдрэмжvvд нь байнга тогтвортой илрээд байвал бусадтай ойлголцоход бэрхшээлтэй болох тул эмнэлэг,мэргэжлийн байгууллагад хандаж тусламж зөвлөгөө авах хэргэтэй.
Бухимдлыг багасгах зарим аргууд
• Шалтгааныг нь олж илрvvлэх
• Бусадтай илэн далангvй ярилцаж чаддаг байх
• Тусламж дэмжлэг авахаас татгалзахгvй байх
• Дуртай зvйлээ хийх,хичээллэх /найз нөхөдтэйгээ уулзаж ярилцах,ном сонин унших ,кино жvжиг vзэх,бvжиглэх,хөгжим сонсох гэх мэт /
• Идэвхитэй дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Vхлийг зогсоож байна
Юу гэвэл, машины битvv хөлдөөгч бvхээгийн агаарт хуурай мөс хайлахад ялгаран гарч байсан учир нуvрсхvчлийн хийн агуулга нэмэгдсэн, харин амьсгалж байсан тэр бvх хугацаандаа жолооч хvчилтөрөгчийг хэрэглэж байсан тул тvvний агуулга буурсан байсан vе билээ. Ийм нєхцєлд бие махбод нь гэм зэмгvй, урт хугацаанд гvн хєлдєх чадвартай байдаг аж. Энэ vед биеийн халуун нэмэх 5-7 хэм хvртэл буурч болох бөгөөд улмаар зvрхний ажиллагаа зогсож амьсгаа хураан ерөнхийдөө клиник vхэлд ордог. Гэвч агаарын хэвийн нөхцөлд оруулаад эмнэлгийн практикт тодорхой болсон сэхээх аргыг хэрэглэвэл амьдралыг эргvvлэн заяаж болно. Тэгэхлээр vхлийг хойшлуулж болох нь ээ. Хvний бvрэн vхэл, амьдрал хоёрын хооронд клиник vхэл хэмээн нэрлэсэн завсар байдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ vед зvрхний ажиллагаа, цусны эргэлт зогсож, амьсгалахгvй болсон байдаг. Гэсэн ч тvvнийг амьдруулж болно. Хvнээс хамгийн сэргээх боломжгvй эрхтэн нь уураг тархи. Зvрх 10-аад цагийн дараа сэргэж чаддаг байна.
1902 онд Оросын эрдэмтэн Д.Кулябко 20 цагийн өмнө уушгины vрэвслээр нас барсан хvvхдийн зvрхийг амьдруулжээ. Норвеги оронд таван настай хvv усанд живснийг 40 минутын дараа усчид олж гаргажээ. Хоёр хоног ухаангvй байгаад нvдээ нээхдээ нөгөө хvv "Миний нvдний шил хаана байна?" гэж асуужээ. Клиник vхлийн байдалд бараг цаг болсон боловч тvvний тархины vйл ажиллагаа өөрчлөгдөөгvй байсан хэрэг. Болгарт "нөгөө ертөнцөөс" буцаж ирсэн ер бусын явдал тохиолджээ. Софи хотын нэг эмнэлэгт залуухан сувилагч эмнэлгийн багаж хэрэгслийг буцалгахаар сандарч байхдаа болгоомжгvйгээр нэг гараараа ариутгуур, нєгєє гараараа ус дамжуулах хоолойн цоргонд хvрээтхэж. Ингээд богино холбоо болж, єндэр хvчдэлийн гvйдэлд нэрвэгдсэнээр тэр дороо vхеэн байна. Бvсгvйг зохиомол амьсгалаар амьсгалуулж, зvрхэн тушаа нь иллэг хийж, дарж суллаж байв. Цаг 20 минутын дараа сая л нэг зvрх амилж эхэлсэн боловч зvрхний булчин жигд агшихын оронд чичирч байжээ. Гэвч уйгагvй ажилласнаар "талийгаач" эхнийхээ амьегааг авав. Эрхтнvvдийн хоорондын vйлчлэл алдагдсан байснаа сэргээд* ирж. Хамгийн сонин явдал цаашдаа л болох нь тэр.
Эмэгтэйн уураг тархины эс хvчилтөрөгчийн тэжээлээс 15 минут таслагдсан учраас л ухаан санаа нь яах бол гэдэгг эмч нар сэтгэл зовниж байв. Бvхий л хугацааны турш зохиомлоор амьсгалуулж байсан болохоор клиник vхэл vргэлжилж л байх ёстой байж. Хэдий тиим боловч чухам ямар янзаар сэргэх бол? Дээд мэдрэлийн системийн vйл ажиллагаа хэвээр байж чадах болов уу? Тав дахь өдрөө тэр ухаан орлоо. Дахин хэд хонотол ярьж эхэлжээ. Яасан гэж санана. Төрөлх болгараар биш, оросоор ярих нь тэр. "Что со мной случилось?...Сейчас я уже чуветвую себя хорошо" гэж тодхон хэлжээ. (Юу болчих нь энэ вэ? Одоо бие минь сайн байна). Сонирхолтой явдал шvv. Тэр бvсгvй дунд сургуульд байхдаа орос хэл vзэж байжээ. Уураг тархины нь гадаргад лав нуугдаж байсан тэр мэдлэг нь сэргэсэн бололтой. Хэдэн өдөр өнгөрөөд сайхан бvсгvй болгараар ярьж эхлэв. Эхлээд сонсгол нь, дараа нь хараа оржээ. Ер нь эдгэрэлт удаашралтай явагджээ. Тэр бичиж чадаж байсан атлаа уншиж чадахгvй байлаа. Vсэг танихгvй болчихсон байж.
Энэ жишээ нь хvний бие махбодын ер бусын тэсвэр хатуужил, эсэргvvцэх чадварыг өгvvлж байна. Балар эртний хvмvvс 30 жилээс илvv насалдаггvй байсныг агуйгаас олдсон хvмvvсийн яснаас эрдэмтэд олж тогтоожээ. Өнгөрсөн зууны эрдэмтдийн бvтээлд хvн нэг бус зуун жил амьдрах чадвартай гэж бичсэн нь бий. Зарим нь 600, бvр 1000 жил амьдарч чадна гэжээ. Энэ ч библийн домгийн шинжтэй хэтрvvлэг биз. Манай гараг дээрх урт настны тоо зөндөө бий. Мажорын Петр гэгч эр 185 жил насалсан бөгөөд vр удам нь 200 гаруй хvн байсан гэдэг. Хvн ер нь 150-160 жил амьдарч чадах ёстой гэж өдгөө цагт эрдэмтэд vзэж байна. Хэрвээ тарвага, баавгай ичдэг шиг хvнийг жил бvр тэгж өвөлжvvлээд байвал 1400 жил амьдрах юм шvу дээ гэж нэгэн судлагч эрдэмтэн хошигнон бичсэн нь сонин. Ямар ч гэсэн эрvvл байж, урт наслах, өөрт буй боломжоо ашиглаж, зөв жолоодвоос хvн гэдэг тийм ч амархан эрлэгийн хаалга татчих амьтан биш бололтой.
Оюун ухааны хvч чадал
• Японы иргэн Хидеаки Томоери цээжээрээ тооны таслалын арын 40 мянган тэмдэгтийг цээжээрээ хэлжээ.
• Мехмед Али Халиси гэдэг Анкарагийн орин суугч 1967 оны аравдугаар сарын 14-нд Коран судрын 6666 шvлгийг 6 цагийн дотор цээжээрээ уншжээ. Тvvний ой санамжийн гайхалтай чадварыг хориод академикvvд шалган хянасан байна.
• Валерий Лавриенко хоёр минут гаруй хугацааны дотор 100 тэмдэгт цээжилдэг гэнэ. Харин 3 минутын дотор 200 тэмдэгт цээжилдэг гэхээр ихээр бодоход 2-3 алдаа л гаргадаг гэнэ. Тэрбээр тоонуудыг ямар ч дараалалд оруулж хэлж чаддаг бөгөөд хэлсэн хvмvvсийн гадаад төрхийг дvрсэлдэг юм байна.
• Хятадын иргэн 26 настай Гу Яньлинь Харбины 15 мянган утасны дугаарыг цээжээрээ мэддэг. Тасманы оператор Паула Прентис 128603 байгууллагын нэр хаяг, байршил, утасны дугааруудыг цээжээрээ мэддэг. Тэгээд бас сургуульдаа математикийн шалгалтандаа дандаа унадаг байсан гэнэ. Аврах албаны хvмvvс хэрэг гарвал тvv рvv залгадаг юм байна. Гайхалтай нь тэр өөрийн утасны дугаараа цаасан дээр бичээд цvнхэндээ авч явдаг юм байна.
• Самвел Гарибян өөрт нь хэлсэн 10000 vгийг ямар ч дуудлагын алдаагvй , ямар ч хэлнээс дууриалган хэлдэг байна. Vvнд нь фарси, пушту, кхмер, бенгал гэх хэлvvд багтдаг.
• Барбара Мур гэдэг америк бvсгvй 1852 дууны аяыг тєгєлдєр хууран дээр нотгvй тогложээ. Тvvний концерт 1988 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдvгээр сарын 13 хvртэл тасралтгvй vргэлжилжээ.
• 1996 онд Канадын Гиннесийн дэлхийн дээд амжилтын музейд Дэйв Ферроу 52 хольсон хөзөрнvvдийн дарааллыг ганцхан хараад л хэлж чаджээ. Тэрбээр тавхан алдаа гаргасан байна.
• Польшийн "Гурник" хөл бөмбөгийн клубын кассир Леопольд Хелд 12 жил ажиллахдаа бvх тоглолтуудын гол, нарийн мэдээлэл, олсон орлого болгоныг нь цээжээрээ мэдэж байжээ.
• Дэлхийн бvх казино клубууд албан ёсоор, бичгэн хэлбэрээр гэрээ гаргаж, английн иргэн Доминик О Брайанд казинод орохыг хоригложээ. Тэрбээр ямар ямар хєзєр vлдсэнийг цээжээрээ санадаг болохоороо их хэмжээний мөрий тавин банкыг нийлэнхийд нь авдаг юм байна. Доминик цагийн дотор 300 гадаад vг цээжилдэг бєгєєд 2-3 өдрийн дараа шинэ сурсан хэл дээрээ уншдаг гэнэ. 1994 оны гадаад vг хэллэг цээжээрээ хэлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Доминик 15 минутын дотор 152 хятад vг цээжилж аварга болсон. Тvvний шvтэн бишрэгч Нью-Жерсигийн зураач Линкольн ерөнхийлөгчийг амьдралдаа ганц удаа харжээ. Тэгээд ерөнхийлөгчийг алагдахад ихэд харамсан тvvний хөрөг зургийг ойн санаанд нь vлдсэн дурсамжаар их сайхан зуржээ. Шинжээчид уг зургийг огт харалгvй зурсан гэхэд маш их адил болж хэмээн их vнэлдэг юм байна.
Тоотой холбоотой хvмvvсийн төөрөгдөл
Улс орон бvрт айдас төрvvлсэн тоо бий. Хятад, Япончууд дөрвийн тоог азгvйтэл авчирдаг гэж vздэг. Дөрвийн тоо нь ханз vсгийн авиа зvйд тэдэнд яг "vхэл"-тэй адилхан сонсогддог байна. Харин есийн тоо Японоор "өвчин зовлон"-г санагдуулдаг гэнэ. Японы эмнэлгvvдэд дөрөв, есийн тоотой давхар бараг байдаггvй аж.
Хvний оюун ухааныг хэрхэн ангилдаг вэ?
1.IQ-lntelligence quotient. Танин мэдэхvйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орны томоохон компаниуд боловсон хvчнээ IQ-г нь шалгаж авдаг байна. Тухайлбал: Дэлхийн программ хангамжийн салбарт тэргvvлэгч Microsoft корпорацид ажиллах хvсэлтэй програмист 120-оос дээш IQ-тэй байх шаардлагатай аж. АНУ болон тэргvvлэх єндєр хөгжилтэй орнуудын сургуулиудад элсэх vндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн /SAT, GRE/ босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Эрдэмтдийн судалгааны vр дvнд хvн төрөлхтний 0,4 хувь нь 70-аас доош буюу оюун ухааны хомсдолтой гарчээ. Харин 99,2 хувь нь оюуны чадварын хувьд ерөнхийдєє ижил байдгийг тогтоожээ.
2. DQ-development quotient. Өөрийн бие бялдарын онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хєгжvvлэн, зорьсон зорилгодоо хvрч амжилт гаргах чадварын иттэлцvvр нь DQ юм. Энэ чадвар нь єндєр хєгжсєн хvн єєрийн чадварыг зєв vнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа, урлаг, спортын амжилт DQ-ээр дамжин илэрдэг.
3.CQ-creative quotient.
Бvтээлч чадварын итгэлцvvр нь өөрийн бvтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бvтээх чадвараа байнга дээшлvvлэх чадварыг харуулдаг. Зохион бvтээгчид, шинийг эрэлхийлэгчид бvгд л багаасаа CQ єндєртэй байжээ. Хvний хамгийн их бvтээлч сэтгэлгээтэй vе нь хvvхэд нас. Иймд та хvvхдийнхээ бvтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхvvлэн дэмжиж, хөгжvvлэх хэрэгтэй.
4.BQ-bonding quotient. Энэ бол эцэг эх, vр хvvхдийн дотно харьцааны vзvvлэлт. Ялангуяа, 0-7 насны хvvхэдтэй эцэг эхчvvд BQ єндєртэй байх хэрэгтэй ЮМ. ИЙМ эцэг эхчvvд єєрийн vр хvvхдэдээ онцгой халамж тавьж, хvvхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ єндєртэй хvvхэд єєртєє итгэлтэй, сэтгэл хангалуун байх болно. Эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь єсч, хvvхдийн сэтгэл санаа тайван болсноор гадаад ертєнцийг улам сонирхож IQ нэмэгддэг байна. Улмаар гэр бvлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ єснє.
5.EQ-emotional quotient. Сэтгэл хєдлєл, харилцааны чадварын итгэлцvvр болдог. Зах эээлийн нийгэм нь хvний бvх талын хєгжил, ялангуяа харилцах урлагийг ихээхэн vнэлдгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь єєрийн болон бусдын сэтгэлийн хєдєлгөөнийг ойлгох, сэтгэл хєдлєлєє зохистой илэрхийлэх, єєрийгєє урамшуулах, тэвчээртэй байх, vргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хvн өөрийн сэтгэлийн дотоод хөдлөлд автахгvй, биеэ барих чадвар эзэмшсэн байдаг. Тэд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж чаддаг.
6.AQ-adversity quotient.
Бэрхшээлийг даван туулах шаргуу зvтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг итгэлцvvр нь AQ. AQ муутай хvн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг. Харин өндөр AQ-тэй хvмvvс ямар ч хvнд нөхцөлийг сэтгэлийн хатаар давж, лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжvvлэхэд хамгийн их анхаардаг юм.
7.SQ-spiritual quotient буюу оюун санааны хvч чадлын итгэлцvvр нь биеэ дайчилж, зорьсондоо хvрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулна. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхvйн чадвар юм.
8. MQ-moral quotient. Нийгэмд хvн өөрийгөө зохицуулан, vйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар юм. MQ өндөртэй хvн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.
9.NQ-net quotient. Мэдээллийн сvлжээнд ажиллах чадварыг илэрхийлдэг. NQ бол орчин vєд моодонд орж байгаа нэр томъёо бөгөөд залуу vеийг боловсруулах практик загвар юм. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар, мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хvvхдэд эзэмшvvлдэг.
10.FQ-flnancial quotient. Энэ нь хөрөнгө мөнгийг оновчтой захиран зарцуулах чадварыг илтгэх итгэлцvvр. Өндөр хөгжилтэй орныхон хvvхдийнхээ FQ-г дээшлvvлэхийн тулд ирээдvйн саятнуудын клубт хичээллvvлж, Монопол буюу саятан тоглоомыг багаас нь тоглуулдаг. Ингэснээр хvvхдийнхээ чадварыг багаас нь тандан мэдэж, сонирхлыг нь дагуулан системтэй хөгжvvлснээр онцгой амжилтанд хvрэх замыг нь нээдэг.
Хvний ухамсар тархинаас хамааралгvйгээр оршдог
Vvний учрыг тайлахаар олон ч эрдэмтэн толгойгоо гашилгаж, нэг нь нөгөөгөө vгvйсгэсэн, эсвэл бататгасан олон ч таамаг дэвшvvлсэн. Ихэнх эрдэмтэд энэ vзэгдлийг психофизиологийн учир шалтгаантай гэж vздэг. Хvчилтөрөгч дутагдсаны улмаас эсvvд vхжиж, тархинд физиологийн өөрчлөлт орсноос болж байна гэж нэг нь тайлбарлана. Зарим нь vхлээс айсан айдастай холбоно. Есөн шидийн эм тарпаны нөлөө гэсэн энгийн тайлбар хийх нэгэн ч бий. Энэ vзэгдэл чухам аль эгшинд эхэлдэг талаар ч санал зөрөлддөг. Гэтэл хувь тохиол vvнд санамсаргvй байдлаар хариу єгчээ. Голландын нэгэн эмнэлэгт ухаангvй өвчтөн авчрав. Хиймэл амьсгаа, зvрхний иллэгийн аль нь ч vр дvнгээ єгсєнгvй. Зvрхний бичлэгийн аппаратнаа ногоон зураас татагдаж, євчтєний тархи ажиллагаагvй болов. Эмч нар аманд нь тусгай гуурс зуулгаж интубац хийх боллоо. Євчтєний хиймэл шvднvvд саад болоод байхаар нь сугалан авч тvрдэг ширээн дээр тавилаа.
Бvтэн хагас цагийн дараа євчтєний биеийн байдал дээрдэж, даралт нь хэвийн болов. Долоо хоногийн дараа мєнєєх євчтєн маань хиймэл шvдээ эмч нараас нэхтэл тvvнийг нь хаана тавьснаа хэн ч санасангvй. Гэтэл євчтєн єєрєє хаанаас эрвэл зохихыг хэлж єглєє. Эмч нар тvvнийг vхлийн савраас салгахаар vзэлцэж байх зуур мань эр энэ бvхнийг хєндлєнгєєс нэгд нэггvй ажиглаж байсан болж таарлаа. Өрөөний байдал, эмч нарын vйлдэл, өөрөө vхлээс хэрхэн айж байснаа, мєн амьд гэдгээ тэдэнд мэдэгдэх гэж хэр чадлаараа оролдоод амжилт олоогvй тухайгаа тэр дэлгэрэнгvй ярилаа.
Vvнээс vvдэн хvний махан бие бол оюун санаа, ухамсар оршдог цорын ганц газар биш, хvний ухамсар нь тархинаас хамааралгvй гэж vздэг сургаал номлолууд vнэн болохыг хvлээн зєвшєєрч эхэлжээ. Америкийн судлаач Гэр Шварц vvнийг нотлохын тулд шинжлэх ухааны хэвшмэл аргазvйгээс татгалзахаар зоригложээ. Тэрээр Аризоны их сургуулийн хvний энергийн лабораторид цуврал туршилт явуулж vзээд "Хvн бол яг л од эрхэс мэт гэрэл цацруулж байдаг. Нvдэнд vл vзэгдэх энэ гэрэл нь хvнийг нас барах vед Сансар руу явж оддог. Тэгэхээр хvний энерги, мэдээлэл, ухамсар нь мянга мянган жилийн ємнє алсын алсад мєхсєн од эрхсийн сvvлчийн агшиндаа цацруулсан гэрэл бидэн рvv ирдгийн нэгэн адил" гэсэн дvгнэлт хийжээ.
Санах ой
Леонардо Да Винчийн суу билгийн нууц
Леонардо да Винчи нь 1452 онд Италийн Флоренц хотноо мэндэлжээ. Эцэг Пьеро да Винчи нь Флоренцийн нэр алдартай баян нотариус, газрын эзэн, нєлєє бvхий хvн байсан бол эх Катерина нь баян эрийн цаг зуурын зугаа болсон жирийн тариачин гаралтай эмэгтэй байсан гэдэг. Пьеро да Винчигийн албан ёсны гэр бvлд vр хvvхэд гэж байгаагvй болохоор Леонардог дєрвєн настайгаас нь хойд эх нь асрах болж, жинхэнэ эхийг нь єндєр инж дагалдуулан тариачин эртэй суулгаад єєр нутаг руу явуулсан аж. Хар багаасаа л ер бусын ухаантай, сэргэлэн Леонардо нь эцэг болон хойд эхийн хайр халамжаар хэзээ ч дутаж байгаагvй гэдэг.
Эцэг Пьеро нь гурван ч удаа албан ёсоор эхнэр авсан боловч эхний хоёр нь хvvхэд тєрvvлээгvй, харин гурав дахь нь есєн хvv, хоёр охин тєрvvлсэн ч нэг нь ч эр зориг, оюун ухаанаараа Леонардотой энэ зэрэгцэх хvн болж чадаагvй гэдгийг тvvхийн бичгvvдэд онцолсон байдаг. Леонардо да Винчи 14 настайдаа тухайн vеийн нэр алдартай зураач Вероккьо гэгчийн урланд шавь оржээ.
20 нас хvрэх vед тэрбээр уран зургийн тvvхэнд анх удаа хvний нvдний хvvхэн хараанд нарны гэрэл ойж байгааг дvрслэлсэн алдартай зураач, жинхэнэ мастер болсон байв. Гэхдээ бусдаас гэхээсээ илvvтэй єєрєє єєрєєсєє суралцдаг нэгэн байжээ. Хєгжмийн урлагт гэхэд л єєрєє онцгой тєрлийн хєгжмийн зэмсэг зохиож тvvн дээрээ єєрийн болон бусдын бvтээлийг тоглосоор хэнийг ч дагуулахааргvй суут хєгжимчин гэдгээ харуулсан аж. Нэгэн зэрэг суут зураач, хєгжимчин, хєгжмийн зохиолч, уран барилгач, инженер, механикч, химич, физикч, хэл шинжээч, загвар зохион бvтээгч, дуучин гэх мэт олон мэргэжлийг эзэмшиж чадах уу? Тэгвэл Леонардо да Винчи энэ бvгдэд суут байж чаджээ. Тэрбээр оюун ухааны тєдийгvй биеийн хєгжлєєрєє ч vеийнхнээсээ давуу нэгэн байсан байна.
Єндєр гоолиг биетэй, царайлаг залууг солгой атлаа баруун гараараа морины тахыг хєнгєхєн нугалахыг харсан хэн ч гэсэн бяртай гэдэгт нь эргэлздэггvй байсан талаар тvvхийн сурвалж бичгvvдэд тэмдэглэсэн байдаг. Ингээд зогсохгvй ямар ч vед уурлаж, бухимдалгvй, сэтгэл хєдлєлєє дээд зэргээр захирч, хянадаг нэгэн байсан аж.
Хайрлаж дурлах, vзэн ядах гэсэн сэтгэл хєдлєлийн илэрхийлэлээс єєрийгєє ангид байлгаж, судалж, шинжилж, цаад учрыг нь олж танин мэдэхэд анхаардаг нэгэн байжээ. Yvндээ ч гаргууд мэргэшиж, тухайн vеийн техник, шинжлэх ухааных нь тvвшинтэй харьцуулахад яагаад ч олж мэдэх, хийх боломжгvй байсан нээлтvvдийг хийсэн нь гайхалтай. Жишээ нь тvvний гар бичмэлд нисч яваа шувууг харуулсан таталбар зураг байдаг байна. Гэтэл нисч яваа шувууны далавчны хєдєлгєєнийг тэмдэглэлийнх нь дэвтэр дээр зурагдсан шиг нарийвчлан харахын тулд багаар бодоход 20 дугаар зуунд л анх vvссэн удаашруулсан зураг авалтын техниктэй байх хэрэгтэй аж. Мєн судлаачдын гайхшралыг тєрvvлдэг бас нэг зvйл нь тэмдэглэлийн дэвтрээ хєтлєх арга барил нь юм. Леонардо да Винчи тэмдэглэлийнхээ дэвтэр дээрээ єєрєє єєртєє “чи” хэмээн ханддаг байжээ.
Яг л зарц, эсвэл туслахдаа тушааж байгаа мэт “Чи єєртєє тэрийг vзvvл “, аль эсвэл “чи єєрийнхєє бvтээлээр vvнийг харуулах ёстой”. Тэгэхлээр энэ хvний дотор хvмvvстэй найрсаг дотно харьцаатай, бусад эгэл хvмvvс шиг єєрийн гэсэн сул талтай нэг хvн ба маш нууцлаг, хvйтэн цэвдэг, ямар ч сэтгэлийн хєдєлгєєнгvй бас єєр нэг хvн зэрэг амьдарч байсан мэт. Леонардо да Винчитэй холбоотой бас нэг нууцлаг зvйл бол далдыг харах чадвар юм. Тэрбээр алдарт Нострадамусаас дутахааргvй, заримдаа бvр давж гарсан зєгнєлvvдийг олон хэлсэн байдаг байна. 1494 онд эхлvvлсэн “Зєгнєл” нэртэй бvтээлд нь єнєєдрийн бидний бодит амьдралд бий болсон олон зvйлсийг шууд хэлсэн байдаг нь тун сонирхолтой.
“Хvмvvс нэг нэгэнтэйгээ хамгийн алс холын газраас ярилцах болно”, “Хvмvvс хєдєлж явах ч хєдєлгєєнгvй зогсоод, дэргэдээ байхгvй хvмvvстэй ярьж, ярихгvй байгаа хvмvvсийг тод сонсох болно” хэмээн єнєєгийн телевизийн урлагийг хэлж байжээ. Энэ бvхнийг одоогоос 500 гаруй жилийн тэртээ хэлсэн гэдгийг мартаж болохгvй. “Чи єєрийгєє асар єндєр дээрээс єєртєє ямар ч хоргvйгээр унаж байгааг харах болно”- парашют, “маш олон усны болон газрын амьтад оддын хооронд ниснэ”-сансрын нислэг гээд тоочоод байвал гайхалтай зvйл олон бий. Леонардо орчин vеийн нейролингвистикт ашиглагддаг сэтгэлгээ, оюун ухааныг дайчлан, ой тогтоолтыг онцгой хєгжvvлэх нєлєєтэй сэтгэл зvйн тусгай дасгалуудыг ашигладаг байжээ. Тэрбээр тун онцгой байдлаар унтаж амардаг нэгэн байв. Хоногтоо дєрвєн цаг тутамд 15 минут унтаж амраад, тасралтгvй ажилладаг байсан байна.
Ингэснээрээ хэвийн амарч, хvчээ сэлбэхэд зайлшгvй шаардлагатай найман цагийн нойрыг єєртєє ямар нэг хоргvйгээр 1.5 цаг хvртэл багасгаж чадсан аж. Yvний ачаар хvний амьдралын гуравны нэг нь зарцуулагддаг нойрны цагийг 75 хувь хэмнэсэн нь vнэндээ амьдрах хугацаагаа 70-100 жил болгон уртасгасантай чанар адил юм. 1499 онд тэрбээр Милан хотноо Францын хаан 12 дугаар Людовик ирэх гэж байгааг тохиолдуулаад модон арслан урласан нь хvний ємнєєс хэд хэд алхалсныхаа дараа цээжээ яран, дотор нь анхилах цэцэгсийг харуулдаг байжээ. Леонардо да Винчи нь єнєєдєр хvн болгоны мэдэх усанд шумбах хувцас, шумбагч онгоц, уурын хєлєг онгоц, сэлэхэд ашигладаг ласт зэргийг анх зохиосон хvн юм.
Тэр байтугай шумбах хувцас ємсєлгvйгээр тусгай хийн холимогоор амьсгалаад их гvнд шумбах боломжийн талаар нэгэн гар бичмэлдээ єгvvлсэн байдаг. Мєн тэрбээр нисдэг тэрэг, танк, пулемёт, хорт хий, цэргийг далдлах утаат хаалт, томруулагч шил, оёдлын суурь машин, зvv vйлдвэрлэдэг машин, єргєгч кран, намгийг хатаах тусгай системийн санааг анх гаргаж, заримыг нь єєрийн гараар бvтээж, заримынх нь дэлгэрэнгvй техник зургийг vлдээсэн нь бий. Гэтэл зарим ямар ч хэрэглэх боломжгvй байсан энэ олон нээлт, бvтээлийг яах гэж зохион, яагаад хийснээ тэр бvр олны хvртээл болголгvй нууцалж vлдээсэн нь одоо хvртэл тайлгдаагvй оньсого хэвээр байгаа билээ. Леонардо да Винчи нь єєд болох хvртлээ идэвхтэй ажиллаж, олон газраар аялж байсан бєгєєд 1513-1519 оны хооронд Ром, Пави, Болони хотууд, Францаар аялсан байдаг.
Тэрбээр 1519 оны тавдугаар сарын 2-ны єдєр “Урлагийн тєлєє хийж болох байсан бvхнээ хийж чадаагvйд Бурхан минь єршєє” хэмээн эцсийн vгээ хэлж Францын хаан нэгдvгээр Францискогийн гар дээр єєд болсон гэдэг. Энэ хvний суу билгийн нууц чухам юунд оршино вэ?
Шалгалт (шог єгvvллэг)
-Миний євгєн, ээ дээ, биеэ бариарай гэж дахин дахин захиж байлаа. Тvvний мэдлэгтэй сайн багш болохыг бvгд хvлээн зєвшєєрдєг хэдий ч сvvлийн арван жилд хорин сургууль дамжчихаад байгаа хvн. Золигийн шалгалтаас болж л сургуулийн хаалгыг тас савчихдаг зуршлаа єнєєдєр цэглэхээр шийдэв. ”Алийн болгон амьтанд адлуулж явахав. Энэ сургуульдаа цаашдаа суурьшиж ажиллая” гэж Дондогт бодогдлоо.
Шалгалт эхлэхэд Дондог ”биеэ л барих юм шvv” гэж єєртєє дахин дахин шивнэж байлаа. Хамгийн тvрvvнд гал Гэрэлээ гэх, сурлагаар ч, урлагаар ч галтай охин инээмсэглэсээр босож ирлээ.
-Билет арван гурав, Шvvх хурлыг хойшлуулах... гэж эхлээд овоо дуржигнах аядсанаа мэддэг орос хэл дуусав бололтой таг боллоо. Нэмэлт асуултад хариулж чадсангvй. Ангидаа толгой цохидог сурлагатайг нь бодоод Гэрэлээд зуун оноо тавих ёстой боловч хуруу нь хєдєлж єгєх биш. Шvдээ чихартал зууж, хуруугаа нужигнатал хvчилж байгаад 95 ”А” гэж тавилаа. Гэрэлээгийн нvд томрон гайхаж байснаа царай нь хувьсгээд хаалга саван гарав. Тvvний араас сурлага урлагт биш ам хэлэнд галтай Сувдаа босож байна.
-Хичээл ярихгvй шууд дvнгээ авна гээд толгойгоо хаяллаа.
-Юу...? гэх зуур Дондогийн гар чичирч, шvд шажигнан зуурч ирсэн боловч биеэ хvчлэн барилаа.
-За яагаад тэр билээ? гэж асуулаа. Сувдаа хэнэг ч vгvй толгойгоо хаялсаар жалир жалирхийлгэн бохь зажилж байх агаад,
-Ном авсан хvvхдvvдэд шууд ”ная бий” тавьдаг юм ш дээ гэж хэлээд бохио тасхийлгэн дуугаргав. Тэр ємнє энэ хичээлийг зааж байсан Ганаа багшийн номыг дєрвєн мянгаар авсан юм санж. Сувдаагийн сурлагын дэвтэрт 80 ”В” тавьж байхуйд гарын арван хуруу нь гадаа гудамжинд яваа хvнд дуулдахаар нужигнан дуугарч байснаар барахгvй гарын vсэг зурахад дэвтрийн цаас ширхийн урагдлаа.
Дондогт ”єнєєдрийн шалгалтыг яагаад ч давшгvй нь” гэх бодол зурсхийв. Дотроо буцалж буй уур хорслыг нуун оюутнуудын ємнє тєв царай гаргахыг хичээлээ. Хартал Баатар босоод тvvн рvv алхаж явна. “Энэ одоо яаж халаадаг бол!” гэхээс дотор арзганалаа.
-За, Баата-а-р! Нээрээ бэлэн гэж vv? гэж асуувал, Баатар нэрэндээ хэтэрхий жижигдсэн бор хvv ємнєєс зориг муутай харлаа. Оюутнууд ”яах нь вэ?” гэсэн байртай хаалганы завсраар шагайж, чих тавин чагнаж, бие биенээ нударч байгааг Дондог багш зєнгєєрєє мэдэрч байв. ”Хоёрдугаар дамжаанд дєнгєж арван гурван оюутан vлдсэн. Хvvхэд унагааж хэрхэвч болохгvй” гэх захирлын vг чихэнд шуугина. Юу ч мэдэхгvй, мулгуугийн цаад мулгуу, оюуны хомсдолыг унагаад єгєх юмсан гэх аазгай дотор загатнуулж байсан ч тэр яаж ч чадахгvйгээ мэдэж байлаа!
-Эрх зvй гэж.., зvйг хэлнэ... гээд Баатар таг боллоо.
-Ямар зvйг хэлнэ гэнэ ээ?
-Нєгєє юу яадаг.., юм оёдог зvv..! Билет сугалаад асуултаа бичиж суусан гурван оюутан тvсхийтэл инээсэн бол Дондог дэмий л санаа алдлаа. Баатарын сурлагын дэвтэрт 60 ”D” гэсэн дvн тавьж байхдаа гар чичирч байсан ч итгэмээргvй тайвширчихсан байлаа. Тэгтэл єнєєх чинь нvдээ бvлтийлгэчихсэн,
-Багш аа, би ном худалдаж авсан шvv дээ гэж байна.
-Юу..? гэвэл,
-Бас баяраар танд бэлэг авахад тал мєнгий нь би гаргасан..! гэх нь тэр. Дондог єєрийн мэдэлгvй,
-Гар зайл! Муу оюуны хомсдол! хэмээн чарлачихсан байлаа. Дараа нь бас нэг гай нь таталдсан амьтан хvрч ирж 0 ”F” дvн тавиулаад гартал тvvнтэй зєрєн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээ дагуулан харайн орж ирлээ.
-Нэг хvvхэд унагана гэдэг чинь, сургууль дєрвєн зуун мянган тєгрєгєєр хохирно гэсэн vг шvv дээ, Дондо-о-г гэж байна. Эрхлэгч захирлын vгэн дээр хошуу нэмж,
-Гэрэлээ ”єєр сургуульд шилжинэ” гэж уйлж над дээр ирсэн. Манай шилдэг оюутныг ингэх гэж байх уу?.. гэснээ уруул нь ємєлзлєє.
Дондог сургуулийн хаалгыг тасхийтэл саван хаалаа. Уур нь орой болтол гарсангvй. Vдэш авгай нь тvvний дуртай цэцгэн буузыг хийн аргадаж, ”Монголд хуулийн дээд сургууль мундсан биш, єєр нэгэнд нь орчихно шvv дээ” гэж тайвшруулж байлаа.
Хэл сурах шалгарсан арга бол сонсох
- Англи хэл дээр сонсох чадвараа сайжруулах хамгийн шалгарсан арга бол ФМ радиогоор ББЦ-ийн нэвтрvvлгийг тогтмол сонсох. "ББЦ их хурдан ярих юм, ойлгохгvй байна" гэж ярих хvнтэй цєєнгvй тааралдсан. Хэт хурдан, ойлгохгvй байна гэдэг тийм ч муу биш л дээ. Машиндаа, гадаа гудамжинд явж байхдаа ч чихэвчний хєгжмєєр англи хэлний нэвтрvvлгийг байнга сонсоцгоо. Сонсголоо дасгахгvй, дадлага хийхгvйгээр амжилтад хvрэхгvй.
-Бид эх хэлээ сурсан шигээ англи хэлийг мєн тэгж vзэх хэрэгтэй. Эргэцvvлээд бодъё. Монгол хэлийг манцуйдаа, тэр ч бvv хэл бvр эхийн хэвлийд байхаасаа л чагнаж эхэлсэн билээ. Дараа нь бид ярьж, уншиж, хамгийн сvvлд бичиж сурсан биз дээ.
- 3аримдаа ойлгох гэж хэт хичээлгvй зvгээр л чагнах нь тустай байдаг. Улайрах нь ойлгох чадварыг хєгжvvлэхгvй саад болох, залхаах хандлага vvсгэдэг тал бий. Гэхдээ санаа бvv зов.
Сандраад хэрэггvй. Сонсож эхэлсэн анхны долоо хоногт амжилтын сууриа аажмаар тавь. Тэгвэл чихэнд англи хэлний хэмнэл, аялга хоногшиж, яваандаа мэддэг vг хэллэгээ барьж авч чадна. Ойлгох тусмаа, vг барих тусмаа урам зориг ордог.
Урсгал яриаг сонсоод барьж сурахад хамгийн чухал зvйл бол авиа ижилсэх, ондооших, гээгдэх гэх мэт авиан зvйн vзэгдлvvдийн тухай зохих мэдлэгтэй байх нь ач тустай. Эцэст нь цэвэрхэн дуудлагатай болоход чухал нєлєєтэй.
Одоо англиар сонсох чадвараа хєгжvvлэхээр зориг шулуудсан гэдэгт уншигчиддаа найдаж байна. Єнєєдрєєс эхлэн ФМ 106.6 долгионоор "Америкийн дуу хоолой" радио станцын тусгай англи хэлний цагийг алдалгvй сонсоорой. Єдєр бvр ФМ долгионоор 00.30-01.00, 15.30-16.00, 23.30-24.00 цагт олон улсын мэдээгээр эхэлж, 30 минутын турш Тантай хамт байх болно.
Англи хэл бие даан суралцахад туслах зарим вэб хаягууд:
1. www.englishpage.com дунд болон дээд шатны оюутнуудад зориулсан англи хэлний дvрмийн дасгал
2. www.englishlearner.com, www.long-man.com, www.geocities.com англи хэл суралцагсдад зориулсан.
3. owl.English.purdue.edu vнэгvй интерактив видео хичээл, асуулт хариулт, vгийн сvлжээ.
4. Англи хэлээ хэрхэн сайжруулах талаар vнэгvй онлайн зєвлєгєє авах, унших материал, vгийн сангийн баялгаа нэмэгдvvлэх, сонсох www.churchill-house.com/english, www.learning-eng-lish. com/learnonline
Ярианы хэлийг хэрхэн, яаж сурах вэ?
Тэрбээр шинэ хэл сурахаар бэлдэх бvртээ уг хэлээр гарсан янз бvрийн номын орчуулгыг олж авдаг байна. Хэл сурахад авъяас хэрэггvй. Хэлний онцгой авъяас гэж байдаг ч тvvнийг хvндэтгэж vзэх хэрэгтэй гэнэ. Гэхдээ хэлний авъяас бол цєєн хvнд заяадаг онцгой зvйл биш юм. Аль болох залуу насанд сурах л хэрэгтэй. Тэгвэл амжилт олно. Тиймээс та:
* Хамгийн гол нь зvрхшээх хэрэггvй. Ямар ч атугай єєрийн санаа бодлыг тухайн хэлээрээ илэрхийлэхийг хичээгээд байвал тэр хэлээ сурдаг гэж олон эрдэмтэн санал нэгтэй баталдаг.
* Туйлын сониуч, самбаатай бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ юм асууж, тэр хэлийг мэддэг хvмvvстэй илvv их харилц.
* Хєгжим сонсож сонсголоо сайжруул. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн гол хvчин зvйл юм.
Сvvлийн vед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, багш нэг зvйлийг зааж нэрийг нь хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба vvнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мєн хурдавчилсан арга ихэд дэлгэрсэн. Энэ нь хэл зvй, бvтэц зэргийг судлах шаардлагагvй. Харин ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л, яриад л байх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, ярианы хэллэгvvдэд голлон анхаарна. Мєн хэл шинжээч нар гайхалтай зvй тогтлыг нээжээ. Энэ нь хамгийн олон тааралддаг 100 vг бичгийн хэлний 20 хувийг нєхдєг, 1500-2000 мянган vг 85 хувийг бvрдvvлдэг, харин vлдсэн хэдэн арван мянган vгний аль нэгтэй тааралдах боломж 15 хувиас хэтэрдэггvй гэдгийг тогтоожээ.
Ярианы хэлийг яаж сурах вэ? Амжилт нь уншсан зvйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хvн цагт ямар ч хэлний 100 vг цээжилж чадахыг Болгарын мэргэжилтнvvд баталсан. Ярианы хэлэнд vгийн давтамж бичгийн хэлнээс илvv их байдаг бєгєєд эхний 1000 vг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна.
Ингээд Болгарын мэргэжилтнvvд хурдавчлан сургах аргыг санал болгожээ. Мєн Оросын эрдэмтэд хурдавчлан сургах євєрмєц сонин арга зохиосон нь, гипермнез буюу vлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хvнийг тэр хэлнийх нь орчинд оруулж, сэтгэхvйд нь нєлєєлєх замаар чєлєєтэй яриулах арга аж. Ингэхэд хvн хэдийгээр алдаж, буруу хазгай ярьж байсан ч тєд удалгvй тухайн хэлээрээ ярьж эхэлдэг гэнэ.
Ийнхvv уламжлалт аргаар гурван сараас илvv хугацаа зарж байж сурах чадварыг гурван долоо хоногт эзэмшvvлж болдог байна. Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 vг, тухайн хэлний хэл зvйг сурахад л хангалттай гэж хэл шинжээчид зєвлєж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд газрын уруу явж байгаа юм шиг єєрєє аяндаа болно.
Тараг ходоодны нянг устгадаг
Хvний талаар сонирхолтой мэдээлэлvvд
Єнєєдєр хvний биений зарим сонирхолтой 10 баримтуудыг оруулаа.
10. Хvний чихний температурын хэмжээ биенийхээс 1.5-2 градусаар бага байдаг байна.
9. 1 хоногт хvнээс 1 л шvлс, 2 л ходоодны шvvс, 3,5 л гэсдэсний шvvс, эцэст нь 1 л цєсний шvvс ялгардаг юм байна.
8. Хvний ганцаардал нь 20-22 цагт хамгийн хvнд тусдаг нь судалгаагаар тогтоогджээ.
7. Хумс болон vсний ургалт 16-18 цагийн хооронд хамгийн хурдтай ургадаг гэнэ.
6. Хvний мэдрэх, амтлах, ба сонсох чадвар 17-19 цагийн хооронд хамгийн єндєр тvвшинд байдаг гэнэ.
5. Бидний амтлах чадвар идэж буй хоолний темперартураас болоод ялгаатай байдаг. Хэрэв амталж буй буюу идэж буй хоол 24 градус орчим байвал хамгийн их амтыг мэдэрч чаддаг гэнэ.
4. Хvний элэг алкоxол буюу спиртийн тєрлийн бvтээгдэхvvнийг 18-20 цагийн хооронд хамгийн сайн задалдаг гэнэ.
3. Хvн биеийнхаа жингийн 6-8%-тай тэнцvv шингэнийг алдвал хагас ухаан алдалтын байдалд, 10%-иа алдвал хий юмс харах байдал ба юм залгих чадваргvй болдог байна. Харин 12%-иа алдсан тохиолдолд зvрх зогсох аюултай юм байна.
2. Хvний хємсєг, сормуус, суганы vс 3-4 сар амьдардаг бол, толгойны vс 4-6 жил амьдардаг гэнэ.
1. Францын эрдэмтэдийн судалгаагаар уйлж байгаа хvний нvvрний 43 булчин ажилладаг бол, инээж буй хvний зєвхєн 17 булчин ажилладаг гэнэ. Ийм учраас инээх нь уйлхаас бага энерги зарцуулдаг гэнэ шуу!
Лаа хорт хавдар vvсгэдэг
Гэхдээ ургамал ногооны харшилгvй атлаа гэрт юмуу ажилдаа байхдаа найтааж, хоолой нь өвддөг хvмvvс нь зарим хvний нэрлэдэгчлэн тоосны харшил бус параффины харшилтай байж магадгvй гэнэ. Лаа их асаах нь параффины сєрєг нєлєєг ихэсгээд зогсохгvй өрөөний агаарыг бохирдуулдаг байна. Тиймээс лаа асаахдаа цонх, хаалгаа нээж мєн лааны тавиураа єндєрлєг газарт тавихыг судлаачид зєвлєжээ.
Монгол орон цєлжилтєд эмзэг бvс нутаг
тодорхойлсон байдаг.
Цєлжилтийн vйл явц нь байгалийн болон хvний хvчин зvйлийн харилцан vйлчлэлийн vр дагавар бєгєєд тvvний цар хvрээ, эрч хvч, хєгжлийн хандлага нь олон шалтгаанаар тодорхойлогдох тєдийгvй илрэх хэлбэр нь олон янз.
Монгол орон дэлхийн бємбєрцгийн хуурай уур амьсгалтай нутгийн нэг бєгєєд хур тунадас, ууршицын харьцаа 0.05-0.65-ын хооронд хэлбэлздэг учир цєлжилтєд амархан єртєж болох нутаг юм. Иймээс цєлжилтийн асуудал манай орны хувьд онцгой євєрмєц байгалийн гамшгийн нэг болдог. Сvvлийн 70-аад жилийн хугацаанд манай улсын малын тоо толгой 40 гаран хувиар єсч, бэлчээрийн талбай 20 хувиар багасч, бэлчээрийн га-гийн ургац 19-44 хувь буурчээ.
Бэлчээр ашиглалтад сvvлийн жилvvдэд ямар нэгэн дэвшилтэт арга барил нэвтрэхгvй байгаагаар vл барам уламжлалт аргын нарийн чанарууд алдагдсаар байгаа нь бэлчээрийн экосистемд муугаар нєлєєлж байна. Манай орны нийт хєрсний 77.8 хувьд газар тариалан, ус, салхи болон техногенийн нєлєєгєєр ямар нэг хэмжээгээр элэгдэж эвдэрсэн ба автомашины 200 мянган км бvхий олон салаа замд 800 гаруй мянган га бэлчээр сvйтгэгджээ. Шороон шуургатай єдрийн тоо 1960 оноос хойш 3-4 дахин ихэсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61 -127 єдєр нь шороон шуургатай байгаа нь элс нvvж, хєрс ихээхэн эвдэрч байгаагийн шинж юм. Нийт газар нутгийн 76.5 хувийг эзэлдэг хєдєє аж ахуйн эдэлбэр газрын 96.2 хувь нь бэлчээрийн талбай байдаг атал эдvгээ тvvний ихэнх хэсэг нь талхлагдаж, євс ургамлын гарц буурч, тариалангийн талбайн 46 хувь нь vржил шимээ алдан доройтолд ороод байна. Vvнээс гадна элстэй талбай сvvлийн 40 жилд 38 мянган га-гаар нэмэгдэв. Эдгээр тоо баримт нь Монгол Улсын ихэнх газар нутаг ямар нэг хэмжээгээр хуурайшин цєлжих хандлагатай болсныг харуулна.
4.6 тэрбум хvн гар утас хэрэглэж байна
2009 оны эцсээр гэхэд дэлхий нийтэд 4.6 тэрбум хvн гар утас хэрэглэж байна гэсэн тооцоог гаргажээ. Гар утасны хэрэглээгээрээ Ази болон Номхон далайн бvс нутаг, Европчууд толгой цохьж байна. Тухайлбал Азид 400 гаруй сая, Европод 600 сая шахам хvн хєдєлгєєнт холбоо ашиглаж байна. Энэ талаараа Африк тивийнхэн харьцангуй хоцорч яваа юм байна. Гэхдээ бvс нутгуудын хэрэглээний нэлээд ялгаа бий. Тухайлбал америкчуудын 82 хувь нь гар утас хэрэглэдэг байхад Азийн хамгийн хєгжилтэйд тооцогдох Ємнєд Солонгос, Японд хvн амынх нь 70 орчим хувь нь хєдєлгєєнт холбоогоор vйлчлvvддэг байна.
Єнєєдєр манай гаригийн хvн амын дєрєвний нэг нь интернет хэрэглэж байна. Энэ нь ойролцоогоор 1.9 тэрбум хvн юм байна. Интернетийн vнэ байнга буурч, утасгvй интернет нэвтэрч байгаa хэдий ч хэрэглээ нь тэр бvр нэмэгдэхгvй байна.
2009 онд манай гаригийн хvн амын тоо 6.8 тэрбумд хvрсэн. Тэгвэл нийт хvн амын дєрєвнии гурав нь болох 4.9 тэрбум хvн гэртээ зурагттай бол гурван єрх тутмын нэг нь компьютертай байдаг гэнэ.
Гар утасны дугаар чинь юуг єгvvлж байна вэ?
1 - Таны утасны дугаар ямар нэгэн шинэ ажил эхлэхэд хувийн давуу байдлаа тогтоох, идэвхтэй, бие даасан, хэнээс ч хамааралгvй байхад таатай нєлєє vзvvлдэг.
2 - энэ дугаар нь ажил тєрлийн болон бусад ямар ч тєрлийн харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зэргээр таны бvхий л ажилд нийцсэн сайн дугаар
3 - худалдаа наймаа, аялал жуулчлал, шоу бизнестэй холбоотой ажил эрхлэгчид болон сэтгvvлчид, рекламны салбарт ажиллагсад, жvжигчид, зураачдад туйлын сайн зохицсон дугаар.
4 - ямар ч шинэ ажлыг эхлvvлэхэд таньд ажил хэрэгч чанар, хєдєлмєрлєх эрч хvчийг бий болоход нєлєєлєх тааламжтай дугаар.
5 - бvх тєрлийн харилцаа холбоог тодорхойлогч нэн ялангуяа хайр дурлалын асуудалд туслах сайн дугаар.
6 - ямар ч асуудлууд, ялангуяа гэр бvл, ойр дотныхонтой холбоотой хvндрэл, бэрхшээлvvдийг шийдэх, хэн нэгнээс тусламж дэмжлэг авахад тусалдаг
7 - уулзалт зохион байгуулах, бизнес санхvvгийн урт хугацааны гэрээ хийх зэрэгт таагvй нєлєє vзvvлдэг. Харин гvн ухаан, бясалгал, оюуны хєдєлмєр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тааламжтай дугаар.
8 - санхvv бизнесийн хvрээний холбоо харилцаа тогтоох, худалдаа наймаа хийх, эд хєрєнгєє арвижуулах, нэр хvндээ єсгєх, бэхжvvлэх, цэгцтэй бодож тунгаахад сайн нєлєє vзvvлж амжилт дагуулагч дугаар.
9 - энэ дугаар ямар нэгэн асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах, бусдыг ойлгож дэмжих, єргєн хvрээтэй мэдлэг хуримтлуулах, єєрийгєє боловсруулж хєгжvvлэхэд зохимжтой энергийг агуулдаг.
Утасны дугаарын сонголтын хамгийн сонирхолтой хувилбар нь єєр єєр тоо оролцсон буюу тоо давхардаагvй дугаар /350624 эсвэл 98102345/ юм. Ийм дугаарыг эзэмшигч нь амжилт, хєгжил дэвшлийг алхам тутамдаа мэдрэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь утсаар харилцах vед таны дугаар харилцагчийн утасны дугаарын муу энергийг хааж, эзнээ хамгаалж байдаг аж.
Мессэж бичихэд хуруу шаардлагагvй боллоо
богино мэдээ дэмжуулах vйлчилгээнээсээ хавьгvй vнэтэй байсан. Тиймээс хєгшин, залуу гэлтгvй эл vйлчилгээг єргєн ашигласаар ирсэн. Харин єнєє vед ярианы єртєг илvv боломжийн болсон ч богино мэдээ ашигладаг хvний хэрэгцээ буурахгvй хэвээр байгаа. Сандарч, тэвдсэн мессэж бичих боломжгvй vед богино мэдээг эрхэмлэгчдэд зориулсан шинэ vйлчилгээг зохион бvтээгчид бvтээжээ. Єєрєєр хэлбэл, богино мэдээ бичихэд хурууны шаардлага vгvй болж. Ердєє л бичих зvйлээ гар утсандаа шивнэхэд хангалттай гэнэ. Эзнийхээ дуу хоолойг таньсан ухаалаг гар утас хэлсэн vгийг нь санах ойндоо буулган бичиж илгээхэд бэлэн болгох юм байна. Мєн эзнийхээ хэлснээр илгээх дугаарт нь ч явуулах чадвартай гэнэ. Америкийн "Clemson University" их сургуулийн инженерvvд богино мэдээг шууд сонсоод бичдэг гар утасны Bluetooth- тєхєєрємжийг жолоочдод туслах зорилгоор бvтээсэн аж.
Friday, May 7, 2010
Этиопт цахилгаан машин vйлдвэрлэж эхэллээ
Этиопт хоёр загварын суудлын тэрэг vйлдвэрлэх бєгєєд тэдгээр нь 12500, 15000 ам.доллар гэсэн vнэтэй байх юм. Африк тив одоогоор Этиопоос гадна ЄАБНУ л цахилгаан хєдєлгvvртэй автомашин vйлдвэрлэж буй юм. Автомашинуудыг дотоодын зах зээлээс гадна хєрш зэргэлдээ орнуудад экспортлохоор тєлєвлєжээ.
Уфа хотын автобусаар зорчигчид интернет vнэгvй хэрэглэж байна
"Одоо Уфагийн тєрийн мэдлийн компанийн автобуснуудад интернет ашиглах боломжтой боллоо. Арван рублийн тасалбар авсан л бол интернет ашиглаж болно. Энэ бол интернетийн бараг vнэгvй vйлчилгээ гэсэн vг юм" гэж тус компанийн ажилтан ярьжээ. Автобусны интернетийн сvлжээний хурд секунтэд 100 Мбит бєгєєд смартфон хийгээд КПК, мен PSP, нєєтбvvктэй ямар ч зорчигч энэхvv найдвартай холбоог ашиглах бvрэн боломжтой юм байна.
" Башавтотранс"-ийн тєлєєлєгчийн єгvvлснээр бол автобусанд байрлуулсан wi-fi л гэхэд Уфагийн нэг захаас нєгєє зах хvрэх 51-р чиглэлд зорчигч оюутнуудын хамгийн эрэлт хэрэгцээтэй vйлчилгээний нэг болжээ. Автобусны энэ чиглэлийн дагуу Башкирын бvх томоохон их, дээд сургууль байрладаг юм байна. Хэтдээ интернет системтэй чиглэлийг Бvгд найрамдах улсын бусад хотод бий болгохоор тєлєвлєж байна гэж компанийн ажилтан ярьжээ.
Монголчуудад зориулсан сайт нээжээ
Интернэт Нобелийн энхийн шагналд дэвшлээ
Тэдний заримыг ердєє зуу орчим юм уу арав гаруйхан, бvр нэг хvний хvсэлтээр дэвшсэн хvн ч байгаа аж. Нобелийн хороо нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг нийтэд дэлгэдэггvй ч зарим хувь хvн, байгууллага нэр дэвшvvлсэн хvн, байгууллагаа зарладаг юм. Энэ оны энхийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад Оросын хvний эрхийн тєлєє тэмцэгч Светлана Ганнушкина, Хятадын тэмцэгч Лиу Шиаобо нар байгаа аж. Нобелийн энхийн шагналтан ирэх аравдугаар сарын 8-нд тодорно. Интернэт Нобелийн шагнал хvртэхээр болбол шагналыг хэн гардах нь тодорхойгvй байна.
Манай улсын нийт хүн амын 30 хувь нь таргалалттай байна
Сүйрэл болоход амьд үлдэхээр одооноос бэлтгэлээ базаа!
Сүйрлийн тохиолдол, цөмийн довтолгоо, солирын бороо орох үед хаана очиж нуугдахаа мэдэхгүй айж байна уу? АНУ-ын нэгэн аж ахуйн газар түүнийг шийдвэрлэх арга замыг хайж олжээ. Бүх тохилог орчныг бүрдүүлэн төхөөрөмжилсөн газрын гүнд байрлуулсан хоргодох байр худалдан авч болох гэнэ. Юмыг яаж мэдэхэв!“Ирээдүйг бид урьдчилан таамаглан мэдэрч чадахгүй гэхдээ бид түүнд бэлтгэлтэй байж чадна” гэж Вивос группийнхэн/www.terravivos.com/ интернетэд байрлуулсан өөрийн вебсайтад дурдаад цөмийн довтолгооноос хамгаалан хоргодох 20 бункер тус бүрт 200 хэсэг, нийт 4000 байрны багтаамжтай хоргодох байруудыг АНУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тараан байгуулсныг мэдэгдээд худалдан авахыг санал болгож байгаа ажээ. Нэг байрны үнэ 50000 доллар болох бөгөөд хүүхдүүд тал үнээр харин дагалдан яваа тэжээвэр амьтад үнэгүй байрлаж болох гэнэ.
Уг нийгэмлэгийн захирал Роберт Висино AFP агентлагийн сурвалжлагчид хандан “Нэгэн л өдөр биднийг хоргодох байр луу очих хүсэл рүү түлхэх болно” гээд “бид айдас хүйдэс төрүүлэх гэж байгаа юм биш зүгээр л асуудлыг шийдвэрлэхийг санал болгож байгаа юм” гэж өөрийгөө зөвтгөн ярьжээ. Уг сайтад Майачуудын цаг тооллын календарь болон Нострадамусын зөгнөсөн 2012 оны 12 дугаар сарын 21-нд болох дэлхийн сүйрлийн тухай эргэн дурджээ.Хэдийгээр хүн төрөлхтөн энэ сүйрлийг даван туулах боломж /NASA тэр цаг мөч ирэхэд юу ч болохгүй гэж тангараглаж байгаа/ гарах боловч террористуудын цөмийн довтолгоо, галт уулын асар хүчтэй дэлбэрэлтүүд, нарны идэвхжилт, үхлийн сүүлт од, хими, бактеорологийн довтолгоо гээд гарч болох олон сүйрлүүд үлдэж байгаа.
“Заавал ч үгүй 2012 он гээд байх шаардлагагүй. Магадгүй маргааш ч юм уу 20 жилийн дотор ч болж болох юм” гэж Висино анхааруулаад түүний гол айж байгаа зүйл нь “нийгэм, эдийн засгийн анархизм” гэж сэтгэлээ дэлгэжээ. Тэр цааш нь ярихдаа “Засгийн газар иймэрхүү төрлийн зүйлд бэлтгэлээ базаагаад нэлээд хэдэн жил болж байгаа, тэд газар дор байрлуулсан хоргодох байртай болсон байгаа. Гэвч та элит хэсэгт хамааралгүй бол энэхүү хамгаалах байрнуудын ач тусыг хүртэж чадахгүй” гэжээ.
Түүний санал болгож буй эдгээр байруудын нэг хэсэг нь шинээр баригдсан ба үлдсэн хэсэг нь хүйтэн дайны үеийн цөмийн довтолгооноос хамгаалах зорилготой баригдсан хуучин байрууд бөгөөд сэргээн засварлах ажил хийж байгаа гэнэ. Эдгээр байрууд усан автагдвал 500 цаг усан дор байх, гадна талд болж буй 700 градусын халууныг тэсвэрлэх, 700 км/цагийн салхи, рихтерийн шатлалын10 баллын хүчтэй газар хөдлөлтийг даван туулах чадвартай гэжээ.
“Вивос-ын хамтран эзэмшигчийн хувьд нэгэн хоргодох байртай болсон. Зөвхөн хүрээд очиход л болоо. Хоол хүнс, ус, хувцас хунар, эм тариа, харилцаа холбоо болон төхөөрөмж бүгд бэлэн, тохилог сайхан” гэж ярьсан байна.
Анхны хоргодох байрыг Калифорнийн цөлд барьж байгаа бөгөөд энэ есдүгээр сард ашиглалтад орох юм байна. Висино-гийн ярьснаар “өдөрт хэдэн зуун захиалга” хүлээн авч байгаа гэнэ.
Мазаалай устахад ойрхон байна
нутагшсан гэсэн таамаглалыг дэвшvvлсэн. Бие гvйцсэн мазаалайн хоншоороос сvvлний уг хvртлээ 190-210 см, сэрвээний єндєр 90 см, хумс болон соёоны урт гурван см бол жин нь 110-120 кгорчим байдаг.Мазаалай хул шаргал болон цайвар бор зvстэй, хурэн баавгайг бодвол бие жижиг, шалмаг, хурдан хєдєлгєєнтэй, хараа хурц, чих сонор амьтан. Єнєєдєр мазаалайн удмын сан сэргэхгvй байдалд орж, залуу бодгалиуд нь цус ойртсон, дархлаа суларсан, бие даан хоол, тэжээлээ олж идэх чадваргvй болоод байгаа аж. Тэдний гол дайсан нь Алтайн євєр говийн экосистемийн доройтол. Ус, идэш тэжээлийн хомсдолд хvргэх ган гачиг, ургамлын нємрєгийн доройтол, биологийн тєрєл зvйлийн бууралт зэрэг нь мазаалайн оршин амьдрах нєхцєлийг vлэмж хvндрvvлдэг. Тийм учраас Говийн их дархан газар тэжээл тавих замаар энэ асуудлыг зохицуулж буй. Дэлхийн єєр хаана ч байхгvй энэ амьтныг хамгаалах, тоо толгойг нь єсгєх найдвартай арга хэрэгжихгvй байна.
Дэлхийг сүйтгэгч хүний долоон хэрэглээ
Интернэт
“Google”-ийн хайлт бүрийн цаана, “ESPN”-ий тоглолтын оноо солих бүрт, компьютерийн цахилгаан үүсгүүрийг залгах тоолонд байгаль орчны бохирдол нэмэгддэг байна. Харвардын их сургуулийн физикч Апекс Висснер-Гроссын тооцоогоор “Google”-ээс хоёр мэдээлэл хайх хугацаанд тухайн компьютерээс данх ус буцалгах эсвэл аяга цай чанахтай дүйцэх хэмжээний нүүрстөрөгчийн хий ялгардаг байна. Цахим сүлжээний бизнес эрхлэгч “Google” зэрэг компаниуд уг тооцоог үгүйсгэсэн ч интернэт хэрэглэгчид их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг гэдэгтэй маргах аргагүй юм. Дэлхийн мэдээллийн технологийн үйлдвэрлэл дэлхийн агаарын үйлчилгээ эрхэлдэг бүх байгууллагын ялгаруулдаг хорт хийгээс ч их хүлэмжийн хий буюу дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн хийн хоёр орчим хувийг ялгаруулдаг байна.
Бетон
Бетон үйлдвэрлэгчдийн гол түүхий эд нүүрстөрөгч бөгөөд энэ нь агаар мандлыг хамгийн их бохирдуулагч төдийгүй дулаарлыг өдөөгч гол хүчин зүйлийн нэг болдог байна. Мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар бетоны хамгийн сөрөг тал нь борооны усыг хөрсөнд шингээдэггүйд оршдог. Газар нь битүү хучлагатай хотод борооны ус нь суваг шуудуу хавьд бохир устай нийлж, орчноо түүний дотроос агаарыг бохирдуулдаг гол шалтгаан болж байгаа юм.
Био түлш
Түүхий түлшийг орлоно хэмээн бүтээгдсэн ч био түлш бидний уламжлалт түлш шатахуунаас дутахааргүй байгаль орчинд халтай болохыг судлаачид саяхан тогтоожээ. Эрдэнэ шиш, чихрийн нишингэ зэргийг тарих нь тариалангийн талбай болон ой модыг сүйтгэж, фермерүүдийн амьдрал ахуйг хүндрүүлдэг эсэхийг эрдэмтэд 2008 онд анх судалсан нь ийм дүгнэлт гаргахад хүргэжээ. Иймд био түлшний үйлдвэрлэлийг тэлэхгүй байх талаар мэргэжилтнүүд санал бодлоо солилцох болжээ.
Зай цэнэглэгч
Цахилгаан бүтээгдэхүүний чанар сайжирч, нас нь уртассанаар зай, цэнэглэгчийн үйлдвэрлэл багассан ч өнөөгийн зах зээлд борлогддог бараг бүх зай, цэнэглэгч хорт бодис агуулсан хэвээр байна. Зүй бусаар хаясан зай хөрс, агаарыг бохирдуулдгаас гадна тэсэрч дэлбэрвэл хорт хийнд нь хүн амиа алдах ч аюултай юм.
Нийтийн цэцэрлэгт хүрээлэн
Цэцэрлэгт хүрээлэн нь байгаль орчныг хөнөөгч гэвэл та итгэх үү? Тиймээ, хот суурин газрын төв дэх цэцэрлэгт хүрээлэн эх дэлхийг ногоон хэвээр нь хадгалахыг хүсэгчдийн хувьд хамгийн таатай газрын нэг ч судлаачдын тогтоосноор их талбай эзэлсэн өвс ургамлыг мөнхийн ногоон байлгахад хэтэрхий их ус, арчилгаа, бордоо шаардагдаж буй нь эргээд байгаль орчинд нэн халтай гэж үзэж байгаа. Эрдэмтэд үүнийг нарийвчлан судалж үзсэний эцэст нийтийн цэцэрлэгт хүрээлэн зохиомлоор байгуулах нь дулаарлыг хурдасгагч гол хүчин зүйлийн нэг болдог гэсэн дүгнэлт гаргажээ.
Гар утас
Бусад цахилгаан бүтээгдэхүүний адил байгалийн гаралтай тун цөөн зүйлийн оролцоотойгоор хийгддэг гар утас бүтээгдэх болон хаягдах үедээ байгаль орчныг жирийн үеийнхээс хоёр дахин их бохирдуулдаг. Ихэнх rap утас колтан буюу колумбит-танталит хэмээх металл агуулдаг бөгөөд колтаны дийлэнх хэсгийг Конго улсын нутгаас олборлодог. НҮБ-ын тооцоогоор колтаны уурхайг хянадаг армийнхан болон зэвсэгт босогчид горрилагийн ховордсон зүйлийг олноор нь хөнөөсөн бөгөөд энгийн иргэдийн амьдрал ахуйг ч хүндрүүлжээ. Байгаль хамгаалагчдын анхааруулж байгаагаар гap утас хийхэд ашиглагддаг зай, хуванцар зэргээс колтан хэмээх металл нь хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг халгаатай эд юм.
Тэжээвэр амьтад
Гэрийн тэжээвэр амьтан энэ жагсаалт дахь хамгийн сонирхолтой “сүйтгэгч” байдаг байна. Байгаль хамгаалагч, геологич Роберт Вейлийн 2009 онд хэвлүүлсэн “Нохой идэх цаг ирсэн үү” номонд онцолсноор тэжээвэр амьтад нь техник тоног төхөөрөмж болон автомашинаас дутахааргүй хүлэмжийн хийг ялгаруулдаг гэжээ. Тэжээвэр нохойн жилд зооглодог идшийг бэлтгэхэд хоёр хүний жилд бий болгодог хүлэмжийн хийнээс 1,4 дахин их хорт хий ялгаруулдаг. Гэхдээ зай, компьютер, цахилгаан станц зэргээс бага хэмжээтэй хорт бодис агуулж, байгаль орчныг бохирдуулдаг байна.
Сармис
Харин бөөр өвдсөн үед хэрэглэж болохгүй. Ханиад томуу, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг амьсгалын замын өвчний үед цөцгийн тос юм уу гахайн тостой хольж цээжин биеийг арчихаас гадна сармисаар утахад өвчнийг хүндрүүлэхгүй эдгээх болно.
Утахдаа буцалсан халуун усанд 3-4 ширхэг сармисын хумсыг няцлан хийж уураар нь утна. Цусны даралт ихтэй, судасны хана нь хатуурсан хүн өдөрт 2-3 хумсыг идэхэд судас өргөсч толгой өвдөх нь намдана. Мөн толгой эргэх, нойр хулжих нь багасдаг.
Өдөрт сармисны 1-2 хумсыг хүлхэх маягтай идвэл амны хөндий дэх элдэв өвчин үүсгэгч нян үхэж, амны хөндий ариутгадаг. Харин хэтрүүлэн хэрэглэвэл ходоод хорсож өвдөнө. Хүүхдэд харшлах ямар нэгэн өвчингүй бол 2-3 насанд нь сармис идэж сургахад гэмгүй.
Сармисанд В, С, Д витаминаас гадна гэдэсний үйл ажиллагааг сайжруулах эрдэс бодис байдаг. Хоолонд сармис хийхдээ хоолоо гүйцэд болсны нь дараа сармисаа жижиглэж хийнэ.
“American Idol” жагсаалтыг тэргүүлжээ
Энэ нэвтрүүлэг 30 минутын эфирийн цагаараа гаргадаг зар сурталчилгаанаас 8,1 сая долларын ашиг олдог ажээ. Шоуг долоо хоног тутамд 25 сая хүн үздэг байна. Жагсаалтын хоёрдугаарт, “Хоёр ба хагас хүн” /Two and a Half Men/ хэмээх цуврал хөтөлбөр оржээ. Энэ хөтөлбөр телевизийн “CBS” сувагт 30 минут тутамд 3,1 сая долларын орлого оруулдаг байна.
Хоёрдугаар байрт орсон нэвтрүүлгээс арай бага буюу 3 сая долларын орлогыг телевизийн “Fox” сувагт оруулдаг “24” хэмээх цуврал хөтөлбөр гуравдугаар байрт оржээ. “Анатомийн хүсэл тачаал” /Grey’s Anatomy/ гэдэг эмч нарын тухай жүжиг 30 минут тутамд телевизийн “АВС” сувагт 2,8 сая долларын орлого оруулж дөрөвдүгээр байрыг эзэлсэн бол тавдугаарт уран зөгнөл-эрдэм шинжилгээний цуврал болох “V” хөтөлбөр орсон байна.
Хамгийн орлоготой нэвтрүүлгийн жагсаалтын эхний аравт “Цөхөрсөн гэрийн эзэгтэй”, “Ододтой бүжиглэе”, “Яаж амьд үлдэх вэ?” нэвтрүүлэг, “Survivor” реалити-шоу оржээ.
