Monday, May 24, 2010

Үхсэн заан олон хүнийг өлсгөлөнгөөс аврав

Зимбабве улс эдийн засгийн гүн хямралд автсан. Ард иргэд нь ажлын байр, идэх хоолгүйгээс хагас өлсгөлөн байдалд амьдарч байна. Ийм учраас тус улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдарч байсан 70 настай заан үхэхэд махыг нь өлсгөлөн хүмүүст тараан өгөхөөр шийдвэрлэжээ.

Энэ тухай мэдээ тун ч хурдан тарж, хагас цагийн дараа гэхэд ойр орчмын тосгодын оршин суугчид зургаан тонн амтат махыг хуваахаар цугларсан байна. Заазуур, сүх, хутгаар зэвсэглэсэн олон хүн хоёр цагийн дотор ердөө л араг ясыг нь үлдээжээ. Гэхдээ хэрчим мах олж авахын тулд багагүй хүч гаргах хэрэгтэй болсон байна. Сулхан нэгэнд нь хошуу, чих зэргээс л багахан хэсэг олджээ. Орой нь олз хайгчид ясыг нь авахаар эргэн иржээ. Машин, дугуйнд ачих нь ачиж, зарим нь уутанд хийн чирч явсаар өглөө гэхэд үхсэн заанаас ердөө л газарт шингэсэн цусны толбо үлджээ. Тосгодуудад хүнстэй болсны баяр гурав хоног үргэлжилсэн гэнэ.

No comments:

Post a Comment