Friday, May 7, 2010

Уфа хотын автобусаар зорчигчид интернет vнэгvй хэрэглэж байна

Башкирын нийслэл Уфа хотын оршин суугчид тун саяхнаас нийтийн тээвэрт интернет vнэгvй хэрэглэдэг болжээ. Техникийн энэхvvшинэ дэвшлийг Башкир улсад томоохонд ордог тєрийн мэдлийн "Башавтотранс" компани єєрсдийн автобуснуудад нэвтрvvлсэн тухай Оросын РИА Новости агентлаг уламжиллаа.
"Одоо Уфагийн тєрийн мэдлийн компанийн автобуснуудад интернет ашиглах боломжтой боллоо. Арван рублийн тасалбар авсан л бол интернет ашиглаж болно. Энэ бол интернетийн бараг vнэгvй vйлчилгээ гэсэн vг юм" гэж тус компанийн ажилтан ярьжээ. Автобусны интернетийн сvлжээний хурд секунтэд 100 Мбит бєгєєд смартфон хийгээд КПК, мен PSP, нєєтбvvктэй ямар ч зорчигч энэхvv найдвартай холбоог ашиглах бvрэн боломжтой юм байна.
" Башавтотранс"-ийн тєлєєлєгчийн єгvvлснээр бол автобусанд байрлуулсан wi-fi л гэхэд Уфагийн нэг захаас нєгєє зах хvрэх 51-р чиглэлд зорчигч оюутнуудын хамгийн эрэлт хэрэгцээтэй vйлчилгээний нэг болжээ. Автобусны энэ чиглэлийн дагуу Башкирын бvх томоохон их, дээд сургууль байрладаг юм байна. Хэтдээ интернет системтэй чиглэлийг Бvгд найрамдах улсын бусад хотод бий болгохоор тєлєвлєж байна гэж компанийн ажилтан ярьжээ.

No comments:

Post a Comment