Saturday, May 8, 2010

Оюун ухааны хvч чадал

Өмнөд Африкийн иргэн Ян Христиан Смэтс нас тогтсон хойно 5000 номыг бvхэлд нь цээжилж, харин Бирмийн иргэн Висситабм Вумса 1974 онд 6000 хуудас Буддын сургаалыг цээжилжээ.
• Японы иргэн Хидеаки Томоери цээжээрээ тооны таслалын арын 40 мянган тэмдэгтийг цээжээрээ хэлжээ.

• Мехмед Али Халиси гэдэг Анкарагийн орин суугч 1967 оны аравдугаар сарын 14-нд Коран судрын 6666 шvлгийг 6 цагийн дотор цээжээрээ уншжээ. Тvvний ой санамжийн гайхалтай чадварыг хориод академикvvд шалган хянасан байна.

• Валерий Лавриенко хоёр минут гаруй хугацааны дотор 100 тэмдэгт цээжилдэг гэнэ. Харин 3 минутын дотор 200 тэмдэгт цээжилдэг гэхээр ихээр бодоход 2-3 алдаа л гаргадаг гэнэ. Тэрбээр тоонуудыг ямар ч дараалалд оруулж хэлж чаддаг бөгөөд хэлсэн хvмvvсийн гадаад төрхийг дvрсэлдэг юм байна.

• Хятадын иргэн 26 настай Гу Яньлинь Харбины 15 мянган утасны дугаарыг цээжээрээ мэддэг. Тасманы оператор Паула Прентис 128603 байгууллагын нэр хаяг, байршил, утасны дугааруудыг цээжээрээ мэддэг. Тэгээд бас сургуульдаа математикийн шалгалтандаа дандаа унадаг байсан гэнэ. Аврах албаны хvмvvс хэрэг гарвал тvv рvv залгадаг юм байна. Гайхалтай нь тэр өөрийн утасны дугаараа цаасан дээр бичээд цvнхэндээ авч явдаг юм байна.

• Самвел Гарибян өөрт нь хэлсэн 10000 vгийг ямар ч дуудлагын алдаагvй , ямар ч хэлнээс дууриалган хэлдэг байна. Vvнд нь фарси, пушту, кхмер, бенгал гэх хэлvvд багтдаг.

• Барбара Мур гэдэг америк бvсгvй 1852 дууны аяыг тєгєлдєр хууран дээр нотгvй тогложээ. Тvvний концерт 1988 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдvгээр сарын 13 хvртэл тасралтгvй vргэлжилжээ.

• 1996 онд Канадын Гиннесийн дэлхийн дээд амжилтын музейд Дэйв Ферроу 52 хольсон хөзөрнvvдийн дарааллыг ганцхан хараад л хэлж чаджээ. Тэрбээр тавхан алдаа гаргасан байна.

• Польшийн "Гурник" хөл бөмбөгийн клубын кассир Леопольд Хелд 12 жил ажиллахдаа бvх тоглолтуудын гол, нарийн мэдээлэл, олсон орлого болгоныг нь цээжээрээ мэдэж байжээ.

• Дэлхийн бvх казино клубууд албан ёсоор, бичгэн хэлбэрээр гэрээ гаргаж, английн иргэн Доминик О Брайанд казинод орохыг хоригложээ. Тэрбээр ямар ямар хєзєр vлдсэнийг цээжээрээ санадаг болохоороо их хэмжээний мөрий тавин банкыг нийлэнхийд нь авдаг юм байна. Доминик цагийн дотор 300 гадаад vг цээжилдэг бєгєєд 2-3 өдрийн дараа шинэ сурсан хэл дээрээ уншдаг гэнэ. 1994 оны гадаад vг хэллэг цээжээрээ хэлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Доминик 15 минутын дотор 152 хятад vг цээжилж аварга болсон. Тvvний шvтэн бишрэгч Нью-Жерсигийн зураач Линкольн ерөнхийлөгчийг амьдралдаа ганц удаа харжээ. Тэгээд ерөнхийлөгчийг алагдахад ихэд харамсан тvvний хөрөг зургийг ойн санаанд нь vлдсэн дурсамжаар их сайхан зуржээ. Шинжээчид уг зургийг огт харалгvй зурсан гэхэд маш их адил болж хэмээн их vнэлдэг юм байна.

No comments:

Post a Comment