Америкийн “Forbes” сэтгүүл улсынхаа хамгийн орлоготой нэвтрүүлгийн жагсаалтыг нийтэлжээ. Ийм жагсаалтыг жил бүр гаргадаг юм. Телевизийн “Fox” сувгийн нэвтрүүлдэг “American Idol” авьяастнуудын тэмцээн жагсаалтыг тэргүүлсэн байна.
Энэ нэвтрүүлэг 30 минутын эфирийн цагаараа гаргадаг зар сурталчилгаанаас 8,1 сая долларын ашиг олдог ажээ. Шоуг долоо хоног тутамд 25 сая хүн үздэг байна. Жагсаалтын хоёрдугаарт, “Хоёр ба хагас хүн” /Two and a Half Men/ хэмээх цуврал хөтөлбөр оржээ. Энэ хөтөлбөр телевизийн “CBS” сувагт 30 минут тутамд 3,1 сая долларын орлого оруулдаг байна.
Хоёрдугаар байрт орсон нэвтрүүлгээс арай бага буюу 3 сая долларын орлогыг телевизийн “Fox” сувагт оруулдаг “24” хэмээх цуврал хөтөлбөр гуравдугаар байрт оржээ. “Анатомийн хүсэл тачаал” /Grey’s Anatomy/ гэдэг эмч нарын тухай жүжиг 30 минут тутамд телевизийн “АВС” сувагт 2,8 сая долларын орлого оруулж дөрөвдүгээр байрыг эзэлсэн бол тавдугаарт уран зөгнөл-эрдэм шинжилгээний цуврал болох “V” хөтөлбөр орсон байна.
Хамгийн орлоготой нэвтрүүлгийн жагсаалтын эхний аравт “Цөхөрсөн гэрийн эзэгтэй”, “Ододтой бүжиглэе”, “Яаж амьд үлдэх вэ?” нэвтрүүлэг, “Survivor” реалити-шоу оржээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment