Ванкуверын өвлийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Германы чаргачин медалиа хазаад шүдээ хугалжээ. Гэрэл зурагчид тамирчныг медалиа хазан зургаа авахуулахыг хүсэхэд сэтгэл нь хөөрсөн тамирчин хэт чанга мөнгөн медалиа хазсанаар шүдээ хугалсан байна.
"Гэрэл зурагчид намайг медалиа хазахыг гуйсан. Тэдний хүсэлтийг биелүүлэх гээд үүдэн шүдний үзүүр хэсгээ эмтэлчихсэн" гэж Германы тамирчин Дэвид Моеллер ярьжээ.
Тэрбээр шүдээ хугалахдаа юу ч мэдрээгүй ч тамирчин эр гэрэл зурагт сайхан гарахын тулд шүдний эмчид ханджээ. Канадын Ванкувер хотод болж буй 2010 оны өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 28-нд дуусах билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment