2009 он шинэ техник технологи хувь хvний амьдралд улам бvр нэвтэрсэн жил байлаа. Vvнийг єєрсдийн амьдралд хамгийн ойр байгаа хэрэглээний зарим тєрлєєр дурдъя. Хєдєлгєєнт холбоо буюу бидний нэрлэж заншснаар гap утасны хэрэглээ єнгєрсєн онд дэлхий нийтээр 10 орчим хувь єсчээ. Энэ нь 10 жилийн ємнєхєєсєє бараг 70 шахам хувь єссєн vзvvлэлт юм байна. Иймээс хєдлєгєєнт холбооны технологийг амьдралд тэр дундаа хувь хvмvvсийн хэрэглээнд хамгийн хурдан нэвтэрч буй технологи хэмээн нэрлэж байгаа аж. Vvнтэй зэрэгцээд эсрэгээрээ явж байгаа нэг зvйл суурин утасны хэрэглээ нэлээдгvй хэмжээгээр буурсан байх юм.
2009 оны эцсээр гэхэд дэлхий нийтэд 4.6 тэрбум хvн гар утас хэрэглэж байна гэсэн тооцоог гаргажээ. Гар утасны хэрэглээгээрээ Ази болон Номхон далайн бvс нутаг, Европчууд толгой цохьж байна. Тухайлбал Азид 400 гаруй сая, Европод 600 сая шахам хvн хєдєлгєєнт холбоо ашиглаж байна. Энэ талаараа Африк тивийнхэн харьцангуй хоцорч яваа юм байна. Гэхдээ бvс нутгуудын хэрэглээний нэлээд ялгаа бий. Тухайлбал америкчуудын 82 хувь нь гар утас хэрэглэдэг байхад Азийн хамгийн хєгжилтэйд тооцогдох Ємнєд Солонгос, Японд хvн амынх нь 70 орчим хувь нь хєдєлгєєнт холбоогоор vйлчлvvддэг байна.
Єнєєдєр манай гаригийн хvн амын дєрєвний нэг нь интернет хэрэглэж байна. Энэ нь ойролцоогоор 1.9 тэрбум хvн юм байна. Интернетийн vнэ байнга буурч, утасгvй интернет нэвтэрч байгаa хэдий ч хэрэглээ нь тэр бvр нэмэгдэхгvй байна.
2009 онд манай гаригийн хvн амын тоо 6.8 тэрбумд хvрсэн. Тэгвэл нийт хvн амын дєрєвнии гурав нь болох 4.9 тэрбум хvн гэртээ зурагттай бол гурван єрх тутмын нэг нь компьютертай байдаг гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment